Өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол буурахгүй, огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор ЭМЯ-наас хатуу хөл хорио тогтоох саналыг УОК-т удаа дараа хүргүүлээд байгаа. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө 8 цагт эхэлсэн. Хуралдаанаар коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар болон бусад 20 орчим асуудлыг хэлэлцэж байна.
Зарим эх сурвалжийн мэдээллээр энэ бямба гараг буюу энэ сарын 10-наас эхлэн хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай асуудал яригдаж байна.