Одоогоор дэлхийн 153 улсад 689 сая тун вакцин тариад байна

2021 оны 4 сарын 72021-04-07
Одоогоор дэлхийн 153 улсад 689 сая тун вакцин тариад байна

Дэлхий даяар Ковид-19 өвчний вакцинд иргэдийг хамруулах үйл явц эхэлснээс хойш одоогоор дэлхийн 153 улсад вакцинжуулах хөтөлбөр ямар нэгэн байдлаар эхэлж, нийтдээ 689 сая тун вакциныг тариад байгаа. Одоогоор өдөрт 16.3 сая орчим тун вакциныг дэлхий нийтээр хийж буй бөгөөд энэ хурдаараа цаашид вакцинжуулах хөтөлбөрүүд үргэлжилнэ гэж тооцвол дэлхий нийтийг вакцинжуулж дуусахад олон жилээр тоологдох хугацаа шаардагдана. 

Гэхдээ дэлхийн улс орнуудад иргэдээ вакцинд хамруулах хүчин чадал хурдацтай нэмэгдэж байгаа, мөн одоо ашиглаж байгаагаас гадна өөр вакцинууд зах зээлд нэвтрэхэд ойрхон байгаа тул вакцинжуулах хурд нэмэгдэх нь ойлгомжтой. Үндсэндээ вакцинжуулалтын ерөнхий төлвийг харахад Израйль, Арабын зарим орнууд болон АНУ, Их Британид вакцинжуулах хөтөлбөр харьцангуй хурдацтай явагдаж байага бол Европ, Азийн орнуудад тооцоолж байснаас удаашралтай байна. 

Түүнээс гадна халдвар одоо олон бүсэд идэвхтэй тархсаар байгаа тул вакцинжуулалтын үр дүнг нэгдсэн байдлаар судалж, халдварын тархалтанд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан тооцоход хүндрэлтэй байгаа. Гэхдээ вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж буй Израйль улсын жишээг авч үзэхэд вакцинд хамруулах хөтөлбөр онцгой үр дүнтэй байгаа нь харагдаж байна. 

Израйлийн хувьд одоогоор нийт тарьсан тунгийн тоо нь хүн амынхаа тооноос давж, хүн амынх нь талаас илүү нь вакцинд бүрэн буюу хоёр тунд хамрагдаад байгаа. 2 дугаар сард гарсан судалгааны үр дүнгээр Израйльд явагдаж буй вакцинжуулах хөтөлбөр халдвар хумигдахад эерэгээр нөлөөлж буйг тогтоож байсан. Тэгвэл сүүлд гарсан судалгаагаар тус улсад явагдаж буйо вакцинжуулалтын хөтөлбөр сүргийн дархлаа тогтоход нөлөөлж байгаа буюу вакцинд хамрагдсан хүмүүсийг халдвар авахаас сэргийлээд зогсохгүй хамрагдаагүй хүмүүсийн дунд ч халдвар буурахад нөлөөлж буйг тогтоожээ. 

                      Vaccines shown to protect even those who don't get them -- Israeli study |  The Times of Israel

Энэ үр дүнгээс харахад ямартай ч Израйльд ашиглаж буй Файзар, Бионтекийн вакцин тухайн халдвар авахаас сэргийлээд зогсохгүй, халдвар дамжуулах эрсдлиги нь хаадаг байх магадлал өндөр гэсэн үг. Мөн одоо дэлхий даяар ашиглаж буй зарим вакциныг хүүхдэд турших ажил явагдаж буй тул вакцинжуулах ажил харьцангуй хурдацтай явагдаж буй улсуудад, тэр дундаа Израйльд 12-оос дээш насны хүүхдүүд буюу өсвөр насныхныг вакцинд хамруулах хугацаа ойртож байна. 

Одоогийн байдлаар Израйлаас бусад улсад вакцинжуулах үйл явц халдварын тархалтанд хэрхэн нөлөөлж буйг тогтоох судалгааг хийх хугацаа болоогүй гэж эрдэмтэд тооцож байгаа. Гэхдээ бусад орнуудад иргэдээ вакцинжуулсан түвшин одоогийн Израйлийн түвшинд хүрэх үед Израйльд гарч байгаатай төстэй үр дүн гарах магадлал маш өндөр. АНУ-ын эрдэмтдийн хувьд иргэдийнхээ 70-85 хувийг вакцинжуулахад амьдрал бүхэлдээ хэвийн болно гэж тооцож буй бөгөөд одоогоор энэ босгыг давсан цор ганц улс нь 33,000 хүн амтай Гибралтар улс байна. 
 

Санал болгох

Цагдааг Жорж Флойдын аминд санамсаргүйгээр хүрсэн гэм буруутай гэж үзэв

АНУ-ын шүүх буюу иргэдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл өнгөрсөн онд Жорж Флойд гэх хар арьст залуугийн аминд хүрч, дэлхий даяар дуулиан дэгдээсэн цагдаагийн алба хаагч Дерек Шовиныг гэм буруутай гэж үзлээ. 

5 минутын өмнө
Өнөөдөр ямар ч мэдээ алга

Заримдаа бидэнд тийм ч их хамаатай биш элдэв мэдээлэлд автсанаас хөгжим сонсох нь арай дээр сонголт гэж тайлбарлах хүмүүс бий. 

1 цагийн өмнө
Кубын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел эрх баригч намын даргаар сонгогдлоо

Куба Улсын эрх баригч Коммунист намын даргаар одоогийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел сонгогдсоноор цаашид тус улсыг удирдах, нам, төрийн эрхийг нэгтгэн барих нөхцөл бүрдлээ. 

21 цагийн өмнө
Навальныйгийн биеийн байдал хүндэрсэн тул хорих газрын эмнэлэгт шилжүүлжээ

ОХУ-ын шүүх хоёрдугаар сард сөрөг хүчний голлох улс төрчдийн нэг Алексей Навальныйд өмнө нь оноосон тэнсэн харгалзах ялыг хорих ялаар сольсноос хойш Навальный хорих ангид хоригдож байгаа. 

1 өдрийн өмнө