Дүүргийн эмнэлгийн ажилтнуудад “Биоаюулгүй байдал, биохамгаалал ба ковид-19” сэдэвт цахим сургалт боллоо

2021 оны 4 сарын 72021-04-07
Дүүргийн эмнэлгийн ажилтнуудад “Биоаюулгүй байдал, биохамгаалал ба ковид-19” сэдэвт цахим сургалт боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын ахалсан Биоаюулгүй байдлын Үндэсний хороо Эрүүл мэндийн яамтай хамтран Нийслэлийн найман дүүргийн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдад зориулан “Биоаюулгүй байдал, биохамгаалал ба КОВИД-19” сэдэвт цахим (ZOOM) сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад нийт 100 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагч хамруулан Коронавируст халдвар (Ковид-19)-ын Монгол Улс дахь нөхцөл байдал, хариу арга хэмжээ, Ковид-19 цар тахлын үеийн биоаюулгүй байдал, SARS CoV-2 лабораторийн шинжилгээний үеийн биоаюулгүй ажиллагаа,  Халдвар хамгаалал, халдвар хамгааллын хэрэгсэл өмсөх, тайлах аргачлал, Эмнэлгийн хог хаягдал,  анхаарах асуудлууд, Зооноз ба Ковид-19, Эмнэлзүйн сорьц ба халдвартай материалыг савлах, хадгалах, тээвэрлэх техник аюулгүй ажиллагаа, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн халдваргүйжүүлэлт болон Ковид-19-ийн оношлогооны арга зүй зэрэг сэдвээр олон улсын түвшинд бэлтгэгдсэн сургагч багш нар мэдлэг олголоо.

Санал болгох

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр буюу 2021 оны 04-р сарын 21-ны өдөр иргэдийн дансанд орно. Нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм. Энэ дагуу шилжүүлж эхэлжээ.  

12 минутын өмнө
Ж.Байгалмаа: Хөл хориог сунгавал өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 500 болно

Хэрэв хөл хориог цааш нь үргэлжлүүлж 21 хоног болговол тавдугаар сарын 02-н гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 677 болно. Биеийн байдал хүндрэх хүмүүсийн тоо ч цөөрнө. Харин 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 9-н гэхэд дунджаар 536 тохиолдол бүртгэгдэнэ.

1 цагийн өмнө
Л.Баттөр: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналтай байна

ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг. Хөл хорио тогтоохгүйгээр тархалтыг хумих арга байхгүй.

2 цагийн өмнө
Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 146 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

2 цагийн өмнө