Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2021 оны 4 сарын 72021-04-07
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2021.04.07) өнөөдрийн хуралдаан 10 цаг 05 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч Ажлын хэсэг төслийг дахин нягталж, ажиллах шаардлагатай гэсэн тул хэлэлцүүлгийг хойшлуулахаар болсныг мэдэгдлээ. 

Хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны үйл ажиллагааны тайланг  хэлэлцсэн бөгөөд энэ талаар тус хорооны дарга Д.Баярсайхан танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, Өнгөрсөн жил Монгол Улсын хувьд амаргүй жил байсан ч Санхүүгийн зохицуулах хороо гурван тодорхой ажлыг зорилт болгон дэвшүүлж ажилласан. Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллага (ФАТФ)-ын саарал жагсаалтад орсон тул уг жагсаалтаас гарахад Санхүүгийн зохицуулах хороо бодлогоо чиглүүлэн ажилласныг дурдаад Хамтын ажиллагааны зөвлөлийн 17 байгууллага, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаас онцгой ач холбогдол өгч ажилласны үр дүнд Монгол Улс 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар стратегийн дутагдалтай улс орны жагсаалтаас, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Европын холбооны хар жагсаалтаас гарахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ. 

Мөн тэрбээр, эрсдэлийг боломж болгон хувиргахад үйл ажиллагаагаа чиглүүлэн хорооны эрх зүйн хүрээнд шийдэгдэх журам заавар, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд зорьж ажилласныг онцлон дурдахын зэрэгцээ УИХ-ын 32 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /ковид-19-/ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх”, 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлсэн. Тус хороо  2020 онд нийт 13 журмыг шинээр баталж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн гэдгийг танилцуулгадаа тодотгов. 

Хороо нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд 3260 зохицуулалтын этгээд, 2473 даатгалын төлөөлөгч, нийт 5733 иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт хийж ажилласан. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай этгээдүүд 2016 оноос хойш 2.5 дахин өссөн бөгөөд хөрөнгийн зах зээлд 315 хувьцаат компани, 276 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 319 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 532 банк бус санхүүгийн байгууллага, 249 хадгаламж зээлийн хоршоо, 167 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 429 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 973 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орж санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагааг хянах чиг үүрэг СЗХ-нд ирсэн. Үүнтэй холбоотойгоор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2020 онд санхүүгийн бус бизнесийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжааны үйл ажиллагааг зохицуулалтад оруулах бүртгүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга танилцуулгадаа дурдсан. 

Мөн компанийн засаглалыг сайжруулах зорилгоор хувьцаа эзэмшигчдийн санал хуваагдахгүй байх, жижиг хувьцаа эзэмшигчид нэгдэж ТУЗ-д өөрсдийн төлөөллийг сонгох зохицуулалтыг бий болгосон “Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам”-ыг анх удаа шинэчлэн боловсруулан, мөрдүүлээд байна. Тайлант онд банкнаас бусад санхүүгийн зах зээл ДНБ-ий 15.4 хувьд хүрсэн нь өмнөх оноос хоёр пунктээр, 2016 оноос 4.5 пунктээр өссөн үзүүлэлттэй байна. Хөрөнгийн зах зээл дээр нийт 591 зохицуулалттай этгээд, хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2019 оноос 12.5 хувиар өсөж, түүхэндээ анх удаа  3.0 их наяд төгрөгт хүрлээ. Даатгалын зах зээлийн хувьд 2020 онд даатгалын 319 компани, хохирол үнэлэгч, зуучлагч болон аудитор, 2473 даатгалын төлөөлөгч даатгалын үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд тэдгээрийн  нийт хөрөнгө өмнөх оноос 16.2 тэрбум төгрөгөөр буюу 4.5 хувиар өсөж 382.7 тэрбум төгрөгт хүрсэн. Тайлант онд даатгалын хураамж өмнөх оноос 2.5 хувиар өсөж 201.5 тэрбум төгрөгт, нөөц сан 4.8 хувиар өсөж 173.5 тэрбум төгрөгт хүрч, нөхөн төлбөрт 59.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Банк бус санхүүгийн байгууллагын салбарын хувьд нийт хөрөнгө өмнөх оноос 16.0 хувиар өсөж 2.0 их наяд төгрөгт, салбарын харилцагчдын тоо 2.8 саяд, зээлдэгчдийн тоо 1.9 дахин өсөж, 788.1 мянгад хүрсэн нь санхүүгийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ уг салбарт хурдацтай нэвтэрсэнтэй холбоотой. Харилцагчдын  88.4 хувь нь зээлдэгчдийн  40.0 хувь нь финтекийн үйлчилгээ авсан. ББСБ-дын зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд 84.8 хувь нь хэвийн зээл байна. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.7 сая төгрөг, финтек буюу аппликейшнээр авсан нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 245.2 мянган төгрөг байна. Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа өмнөх онтой харьцуулахад 4.6 хувиар буурсан. Санхүүгийн бус бизнесийн салбарын хувьд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын 167 компани 2020 онд тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлсэн ба нийт 610.3 мянган м.кв талбай, 281.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдаж, худалдан авч, шилжүүлсэн бол нийт 88.6 мянган м.кв талбай, 39.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлжээ. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны 30 хуулийн этгээд, 399 иргэн тусгай зөвшөөрөлтэйгөөр 2020 онд үйл ажиллагаа явуулж, үнэт металл, үнэт эдлэлийн 577.0 тэрбум төгрөгийн худалдах, 624.2 тэрбум төгрөгийн худалдан авах арилжаа хийсэн гэж байлаа.

Танилцуулгын төгсгөлд Санхүүгийн зохицуулах хорооны дарга цар тахалтай холбоотойгоор УИХ болон Байнгын хороодоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийсэн тодорхой ажлуудынхаа талаар мэдээлэв. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах, нийтэд санал болгон гаргах үнэт цаасны шаардлага, шалгуурыг хангахад хүндрэлтэй байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч нарт биржийн бус зах зээлээс санхүүжилт босгох “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталж, санхүүжилт босгох таатай нөхцөлийг бүрдүүлж, үнэт цаасны давхар бүртгэлийн систем буюу хоёр биржийн хооронд үнэт цаасыг чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах орчинг бүрдүүлснээр анх удаа зах зээлийн үнэлгээ 3.0 их наяд төгрөгт хүрсэн. Үнэт цаасны дараа төлбөр тооцооны T+2, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг 2020.03.31-ний өдөр системийн хэмжээнд амжилттай нэвтрүүлсэн гэв. 

 

Санал болгох

Эмч, алба хаагчдад урамшуулал олгох зардлыг хэлэлцэнэ

Цар тахалтай тэмцэж буй эмч, алба хаагчдад олгох урамшууллыг батлах,   “Оюу Толгой”-н нэхэмжлэлээр арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах,

2 цагийн өмнө
Г.Ганбаяр: Тавдугаар сарын эхний 14 хоногт бүх багш нараа дархлаажуулна

Нийслэлд одоогоор 24 мянган багш, ажилчид эхний тундаа хамрагдаад байгаа. Харин орон нутгийн багш нарыг дархлаажуулах ажил хожуу эхэлсэн.

2 цагийн өмнө
ЭМЯ-наас хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргав

Энэ сарын 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон ч халдварын тоо болон нас баралт  нэмэгдсэн хэвээр байгаа. Тиймээс хөл хориог 7-14 хоног сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Энэ ням гарагт хөл хорио дуусна. Тиймээс ЭМЯ-ны энэ саналыг өнөөдөр УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт танилцуулна гэлээ.

3 цагийн өмнө
С.Амарсайхан: Хүүгийнхээ сургалтын төлбөрийг төрийн санд буцаан шилжүүлнэ

Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж байна.

3 цагийн өмнө