Хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өсч байна

2021 оны 4 сарын 72021-04-07
Хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өсч байна

2020 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын дүн гарсан байна. Хүн ам 3 сая 296 мянга 866, өрхийн тоо 897 мянга 427 болжээ. Энэ нь 2010 оны улсын тооллогоос хойш хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн гэсэн үг юм. Нийт хүн амын 31.5 хувь нь 0-14, 64.4 хувь нь 15-64, 4.1 хувь нь 65, түүнээс дээш насныхан байна. 106.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 3.3 хувь.

770.9 мянган сууцанд 897.4 мянган өрх амьдардаг. Суурин хүн амын 87.8 хувь нь гар утастай, 64.7 хувь нь интернэт хэрэглэдэг. Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 9.9 хувьтай  байгаа бөгөөд Дорнод аймагт хамгийн өндөр буюу 20.8, Баян-Өлгий аймагт 15.2, Улаанбаатар хотод 14.5 хувьтай гэсэн дүн гарчээ.  

Санал болгох

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр буюу 2021 оны 04-р сарын 21-ны өдөр иргэдийн дансанд орно. Нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм. Энэ дагуу шилжүүлж эхэлжээ.  

20 минутын өмнө
Ж.Байгалмаа: Хөл хориог сунгавал өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 500 болно

Хэрэв хөл хориог цааш нь үргэлжлүүлж 21 хоног болговол тавдугаар сарын 02-н гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 677 болно. Биеийн байдал хүндрэх хүмүүсийн тоо ч цөөрнө. Харин 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 9-н гэхэд дунджаар 536 тохиолдол бүртгэгдэнэ.

2 цагийн өмнө
Л.Баттөр: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналтай байна

ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг. Хөл хорио тогтоохгүйгээр тархалтыг хумих арга байхгүй.

2 цагийн өмнө
Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 146 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

2 цагийн өмнө