О.Ганболд: Зүрхээ буруу байрлалтайг мэдэж байсан ч уушги, ходоод, элгээ хожуу мэдлээ

2021 оны 4 сарын 72021-04-07
О.Ганболд: Зүрхээ буруу байрлалтайг мэдэж байсан ч уушги, ходоод, элгээ хожуу мэдлээ

Дотор эрхтний буруу байрлалтай иргэнд улаан хоолойн хорт хавдрын хагалгаа хийж амжилттай болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ удаад ховор төрлийн анатомитой иргэн О.Ганболдтой ярилцлаа. Түүний зүрх, уушги, элэг, ходоодны байрлал буруу бөгөөд улаан хоолойн хорт хавдрын оройтсон оноштой байжээ.

-Ховор биеийн анатомитой маш хүнд хагалгаанд орж эрүүл саруул болсонд баяр хүргэе. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Юуны түрүүнд эрүүл саруул болгож өгсөн алтан гартай эмч нартаа баярлалаа. Намайг О.Ганболд гэдэг. Увс аймгийн Бөхмөрөн сумынх. 63 настай. Зургаан хүүхдийн аав. Одоогоор Төв аймгийн Баян суманд амьдардаг. Залуудаа тус сумын цэргийн ангид уурхайн мастер хийж байгаад тэтгэвэрт гарсан.

-Дотор эрхтний буруу байрлалтай гэдгээ хэзээ мэдсэн бэ?

-Анх 1980-аад онд цээжний хөндийн зураг авахуулсан юм. Тухайн үед сүрьеэтэй байна гэж байсан ч зүрхний буруу байрлал байсан юм билээ. Эмч нар хазгай юм байна гэж хэлж байсан. Тэгээд л байрлал нь өөрчлөлттэйг мэдсэн. Түүнээс хойш ямар нэгэн зовуур байхгүй байж байгаад 2013 онд хөл гэмтэж гэмтэлд очсон. Тухайн үед мөн л зүрх дийлэхгүй юм байна. Нэгдүгээр эмнэлэгт эход харуулж, цээжний хөндийн зургаа авахуулж ир гэсэн. Тэгтэл мөн л зүрхний байрлал өөр байна гэсэн. Баруун талдаа байна, бусад эрхтэн нь зүгээр байна гэж эмч нар хэлж байсан. Тухайн үед зүрхийг л баруун талдаа гэдгийг мэдсэн. Бусад эрхтний байрлалыг саяны хагалгаагаар мэдэж авсан.

-Улаан хоолойн хорт хавдар оноштойгоо хэзээ мэдсэн бэ?

-Улаан хоолойн хортой хавдар оноштойгоо зургадугаар сард мэдсэн. Тэгээд арван нэгдүгээр сард ХСҮТ-д ирсэн. Ингээд ходоод, элэг, зүрх, уушги өөр байрлалд байгаагаа мэдсэн. Миний хувьд улаан хоолойн хавдрын хожуу оноштой ирсэн.

Мэс засалд орвол хүндрэл их гарах юм байна гээд хагалгаа хийхгүй гэж байсан. Тэгээд нэг ёсондоо амь насаараа дэнчин тавиад хагалгаанд орсон. Би нэгдүгээр сарын 20-нд хагалгаанд орсон. Одоо хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нэг хүндрэл болсон. Тэр нь хагалгаа хийлгэснээс  5-6 хоногийн дараа байсан. Оёдол задарч стенд тавиулсан. Харин өнөөдөр хоёр сар гаруй болсон стендээ авахуулсан. Одоо дөрвөн удаагийн химийн эмчилгээ үлдсэн. Мөн нэг гуурс бий. Гэхдээ биеийн байдал маш сайн байгаа.

-Зүрхнээс гадна хэд хэдэн эрхтний байрлал эсрэг байж шүү дээ. Үүнийг мэдээд яаж хүлээж авсан бэ? 

-Миний хувьд улаан хоолойн хорт хавдар л хэцүү зүйл байсан. Энэ өвчнөөс л салчих юмсан гэж бодсон. Тиймээс дотор эрхтний байрлал өөрчлөлттэйг нээх хүндээр хүлээж аваагүй. Жил гаруйн хугацаанд хоол унд ч идэж ууж чадахгүй хүнд байдалд байсан. Цаашдаа хэдэн жил ч ингэж явахаа мэдэхгүй байсан болохоор эхний ээлжид улаан хоолойн хорт хавдраасаа салахыг хүссэн.

-Өдий болтол эрхтнүүдийнхээ байрлалыг буруу гэж мэдээгүй байна шүү дээ. Ямар нэгэн зовуур байгаагүй юу?

-Зүрх л хааяа өвддөг байснаас өөр зовуур байгаагүй ээ. Одоо хагалгаагаа хийлгэж биеийн байдал сайжирч байгаа учраас зүрх ч сайжирч байна. Зүрх болоод улаан хоолойн хорт хавдрын үндэс миний тамхины хэрэглээнээс болж байсан юм билээ. Би 40 гаруй жил тамхи хэрэглэсэн. Харин сүүлийн хагалгаанд тамхи татаж болохгүй гэсэн учраас тамхиа хаясан. Одоогоор гурван сар гаруй хугацаа өнгөрсөн байна.

-Эрхтний буруу байрлал генийн өөрчлөлтийн удамшилтай холбоотой байдаг гэсэн. Таны төрөл саданд ийм оноштой хүн байдаг уу?

-Би зургаан хүүхэдтэй. Бүгд эв эрүүл. Мөн би эхээс 11 нь ах дүүтэй. Хамаатан садан дунд ч ийм оноштой хүн байхгүй. Тэгэхээр энэ нь удамшлынх биш байх аа. Би ганцаараа л ийм зүрхтэй.

 

 

Санал болгох

Шодойн хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь эрхтнээ тайруулдаг

Сүүлийн жилүүдэд эр бэлэг эрхтний хорт хавдар ихсэх хандлагатай болжээ. Энэ төрлийн хавдрыг шодойн хавдар гэх бөгөөд эрт үедээ оношлогдоогүйн улмаас бэлэг эрхтнийг тайрах тохиолдол нэмэгдсэн байна. Тэгвэл бид энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын их эмч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.

2 өдрийн өмнө
Ганцхан хоногийн дотор хандив цуглуулж, сумынхаа ЭМНЭЛГИЙГ түргэний тэрэгтэй болгожээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд сумынхаа Эрүүл мэндийн төвд шинэ автомашин авч өгчээ. Тус сайн үйлсийн аяныг “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ зохион байгуулсан бөгөөд нэг хоногийн дотор автомашины мөнгө цугларчээ. Хандивт 134 иргэн, ААН, анги хамт олон оролцож нийт 25 сая 666 мянга 500 төгрөг цугларсан байна. Тэгвэл бид сайн үйлсийн талаар “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Даваажаргалтай ярилцлаа.

5 өдрийн өмнө
ҮХЦ нь хүртэл Үндсэн хуулиа буруу тайлбарлаж байгаа нь эмгэнэл

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульчдын үзэж байгаагаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд байхгүй зүйлийг улстөрийн зорилгоор бий болгохыг шаардан, маргаан үүсгэж байна гэж үзэж байна.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 

6 өдрийн өмнө
Үе дамжин өвлөгдсөн хуучин АВДРЫГ шинэчлэн засварлаж байна

Эрт үеэс өвлөгдөж ирсэн үнэт өв болох авдрыг орчин үеийн тавилгатай энэ тэнцэхүйц болтол нь засаж шинэчилж буй Б.Эрболдыг энэ удаад онцолж байна. Тэрээр хуучирч муудсан авдрыг өмнөх хийц загвараар нь сэргээн засварлахаас гадна, хэв загварыг нь өөрчилж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, шинэчилж байна.

7 өдрийн өмнө