Газрын дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлнэ

2021 оны 4 сарын 82021-04-08
Газрын дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлнэ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 7-нд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгууллаа.

Тодруулбал, нийслэлийн 11 байршлын газрыг дуудлага худалдаанд оруулахаар зарласнаас 7 байршилд нь 16 иргэн, аж ахуйн нэгж оролцжээ. Ингээд доорх долоон байршилд газар дуудлагаар худалдаж, нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлэх болсон байна. Үүнд:

Үүрэн холбооны станцын зориулалтаар:

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баяндөхөмийн аманд 0.01 га,

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Хадатын аманд 0.01 га,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжидийн зуслан орчимд 0.01 га,

Худалдаа үйлчилгээний зориулалтаар:

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд 0.2 га,

Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар:

Багануур дүүргийн 2 дугаар хорооны Жижиг дунд үйлдвэрийн бүст 0.25 га,

Үйлдвэрлэлийн зориулалтаар:

Багахангай дүүргийн 2 дугаар хорооны Үйлдвэрлэлийн бүс, хими-1-т 3.0 га,

Налайх дүүргийн 5 дугаар хорооны Гандан уулын урд талд 0.5 га газар

Санал болгох

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо

Хотын дарга гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

25 минутын өмнө
Нийслэлд вакцинжуулалтын 160 цэг ажиллаж байна

Өнөөдөр Улаанбаатар хотод 35 цэгт 66 багийн 499 эмч, ажилтан ажиллана. Тэд хариу арга хэмжээнд ажиллаж байгаа 10877 албан хаагчийг дархлаажуулах юм.

1 цагийн өмнө
Гүүр, нүхэн гарцуудыг угааж, цэвэрлэжээ

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 17-19-ний хооронд Сансарын нүхэн гарц болон 100 айл, Бөмбөгөр, 120 мянгат, 19-р хорооллын гүүрэн гарцуудын гадна, дотор шилэн фасад, тоноглолуудыг бүрэн угааж, цэвэрлэжээ. Цэвэрлэгээний ажилд нийт хоёр техник, 23 ажилтан ажилласан байна.

1 өдрийн өмнө
“Хан Хиллс” хотхонд гарц гаргах ажил энэ долоо хоногт эхэлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.  Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан  “Энэ долоо хоногт гол зам дагуу буюу Энхтайван, Их тойруугийн гудамжны заадсын ажлыг дуусгана.

2 өдрийн өмнө