Бээжин хот тэрбумтны тоогоороо дэлхийд тэргүүллээ

2021 оны 4 сарын 82021-04-08
Бээжин хот тэрбумтны тоогоороо дэлхийд тэргүүллээ

Дэлхийд алдартай Форбес сэтгүүлийн гаргасан жагсаалтаар БНХАУ-ын нийслэл Бээжин хотод оршин суудаг тэрбумтнуудын тоо түүхэнд анх удаа АНУ-ын хамгийн том хот болох Нью-Йорк хотын тэрбумтнуудын тоог гүйцжээ.

Бээжин хотод оршин суудаг тэрбумтнуудын тоо өнгөрсөн оны мөн үеэс хойш 33-аар нэмэгдэж, 100-д хүрсэн гэж Форбес сэтгүүл онцоллоо. 

Харин Нью-Йорк хотод үүнээс 1-ээр цөөн буюу 99 тэрбумтан одоогийн байдлаар оршин сууж байгаа бөгөөд тус хот энэ үзүүлэлтийг сүүлийн 7 жил тасралтгүй тэргүүлсэн ч энэ жил хоёрдугаарт бичигдэж байна.  Энэ тоо бол шууд утгаараа сүүлийн жилүүдэд БНХАУ-ын бизнес эрхлэгчид илт хөрөнгөжиж, тэдгээрийн дундаас долларын тэрбумтнууд олноороо төрөн гарч буйг илтгэх бас нэгэн үзүүлэлт болж байгаа. 

Түүнээс гадна нэн түрүүнд БНХАУ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Ковид-19 цар тахлын халдварыг маш амжилттай хумьсан, түүнээс шалтгаалан эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа ч бусад орнуудтай харьцуулахад хэвийн явагдсан, улмаар бизнес эрхлэгчид нь бага хохирол амссанаас шууд шалтгаалж байна. 

Нөгөө талаасаа БНХАУ-д дэвшилтэт техник, технологи хурдацтай хөгжиж байгаа, хөрөнгийн зах зээл нь өргөжиж байгаа зэрэг хүчин зүйлүүд ч үүнд чухал нөлөө үзүүлж байна. Форбес сэтгүүлийн мэдээллээр Бээжин хотын оршин суугчдын дотроос хамгийн чинээлэг хүн нь нийтдээ 35.6 тэрбум долларын хөрөнгөтэй, өнгөрсөн 1 жилийн хугацаанд хөрөнгө нь 2 дахин өссөн, ТикТок аппликешнийг санаачлагч, ByteDance компанийн үүсгэн байгуулагч Жан Имин байна. 

Жан Иминий хөрөнгийн хэмжээ жилийн дотор ингэж өссөнөөс үзвэл БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, дэвшилд технологийн компаниуд чухал нөлөөтэй байгаа нь харагдаж байна. Тэр дундаа цар тахлын нөхцлөөс онлайн худалдааны болон бусад технологийн компаниуд улам бүр өргөжсөн байна. Гэхдээ Бээжин хотын тэрбумтнуудын тоо Нью-Йорк хотыг давсан ч энэ хоёр хотын тэрбумтнуудын нийт хөрөнгийн тоог харьцуулж үзвэл Нью-Йорк хотынх илүү өндөр хэвээр байна. Дан ганц Бээжин хотоор тогтохгүй БНХАУ-ыг бүхлээр нь авч үзвэл тус улсын нийт тэрбумтны тоо жилийн дотор 210-аар нэмэгдсэн байгаа. Үүнийг тэн хагас нь цахим болон технологийн чиглэлийн бизнес эрхлэгчид байгаа. 

Ингэснээрээ БНХАУ-ын нийт тэрбумтны тоо 698-д хүрсэн бөгөөд АНУ 724 тэрбумтантайгаар энэ үзүүлэлтийг тэргүүлсээр байгаа ч БНХАУ АНУ-ыг гүйцэх нь цаг хугацааны асуудал болж байна. Харин дэлхий нийтээр өнөгрсөн 1 жилийн туршид 493 тэрбумтан шинээр нэмэгдсэн бөгөөд энэ нь дэлхий дээр 17 цаг тутамд буюу 1 өдөр хүрэхгүй хугацааны дотор 1 хүн нэмэгдэж тэрбумтан болдог гэсэн үг юм. 
 

Санал болгох

Кубын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел эрх баригч намын даргаар сонгогдлоо

Куба Улсын эрх баригч Коммунист намын даргаар одоогийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел сонгогдсоноор цаашид тус улсыг удирдах, нам, төрийн эрхийг нэгтгэн барих нөхцөл бүрдлээ. 

19 цагийн өмнө
Навальныйгийн биеийн байдал хүндэрсэн тул хорих газрын эмнэлэгт шилжүүлжээ

ОХУ-ын шүүх хоёрдугаар сард сөрөг хүчний голлох улс төрчдийн нэг Алексей Навальныйд өмнө нь оноосон тэнсэн харгалзах ялыг хорих ялаар сольсноос хойш Навальный хорих ангид хоригдож байгаа. 

1 өдрийн өмнө
Европын орнууд ОХУ-аас вакцин авснаар тус улсаас хамааралтай болох эрсдэл үүснэ гэж үзэж байна

Өнөөгийн байдлаар дэлхий дахины өмнө нийтлэг тулгамдаж буй хамгийн томоохон сорилт нь Ковид-19 цар тахлын эрин үеийг төгсгөл болгох асуудал болоод байна. 

1 өдрийн өмнө
Фейсбүүк энэ зунаас Клабхаустай адил аудио хэлэлцүүлэг хийж болно

Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг даваа гарагт тус компани хэд хэдэн аудио бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь Clubhouse-тай төстэй аудио өрөө, подкаст зэрэг багтаж байгаа юм.

1 өдрийн өмнө