Олимпийн бамбарыг буухиалахдаа олон нийтийн газраар явахгүй гэв

2021 оны 4 сарын 82021-04-08
Олимпийн бамбарыг буухиалахдаа олон нийтийн газраар явахгүй гэв

Японы нийслэл хотод энэ оны зун зохион байгуулагдах Олимп болон Паралимпийн наадмын бамбар Япон Улсын муж, хотуудыг дамнан буухиалсаар байгаа. Тэгвэл цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Японы 3 дахь олон хүн амтай муж болох Осака мужийн нутгаар бамбарыг дамжуулах эсэх асуудал сүүлийн өдрүүдэд анхаарал татаж байгаа. Тухайлбал тус хотод халдварын тархац маш хурдацтай нэмэгдэж буй энэ хотоор Олимпийн бамбарыг дамжуулахаа больж, Японы бусад 46 мужаар аялуулах санал ч гарч байсан. 

Тэгвэл зохион байгуулах хорооныхон Олимпийн бамбарыг тус мужаар дамжуулах, гэхдээ тэр үедээ хотын төвийн зам гудамжаар биш томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдээр дамжуулан өнгөрүүлэх шийдэлд хүрчээ. Бусад хотод явагдаж буй буухианы хувьд үндсэндээ хотын төв хэсэг, хүн ам шигүү суурьшдаг бүсүүдээр дайрч буй бөгөөд тэр утгаараа буухиалах үйл явцыг хүмүүс олноороо цуглаж үзэж байгаа. Харин Осака хотод ямар нэг байдлаар үзэгчгүйгээр бамбарыг өртөөлөн явуулна гэсэн үг. 

Цаашдаа ойрын өдрүүдэд Осака мужаар бамбарыг өртөөлөх нарийвчилсан хуваарь, маршрут мөн буухиалах хүмүүсийн талаарх мэдээлэл тодорхой болно. Олимпийг зохион байгуулах хорооны хувьд ингэснээрээ бамбарыг бүх 47 мужаар аялуулах төлөвлөгөөгөө биелүүлэх боломж бүрдэж буй бөгөөд тухайн мужаар бамбарыг өртөөлөх бүрт тухайн муж, орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаж байгаа билээ. 
 

Санал болгох

Цагдааг Жорж Флойдын аминд санамсаргүйгээр хүрсэн гэм буруутай гэж үзэв

АНУ-ын шүүх буюу иргэдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл өнгөрсөн онд Жорж Флойд гэх хар арьст залуугийн аминд хүрч, дэлхий даяар дуулиан дэгдээсэн цагдаагийн алба хаагч Дерек Шовиныг гэм буруутай гэж үзлээ. 

11 минутын өмнө
Өнөөдөр ямар ч мэдээ алга

Заримдаа бидэнд тийм ч их хамаатай биш элдэв мэдээлэлд автсанаас хөгжим сонсох нь арай дээр сонголт гэж тайлбарлах хүмүүс бий. 

2 цагийн өмнө
Кубын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел эрх баригч намын даргаар сонгогдлоо

Куба Улсын эрх баригч Коммунист намын даргаар одоогийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел сонгогдсоноор цаашид тус улсыг удирдах, нам, төрийн эрхийг нэгтгэн барих нөхцөл бүрдлээ. 

21 цагийн өмнө
Навальныйгийн биеийн байдал хүндэрсэн тул хорих газрын эмнэлэгт шилжүүлжээ

ОХУ-ын шүүх хоёрдугаар сард сөрөг хүчний голлох улс төрчдийн нэг Алексей Навальныйд өмнө нь оноосон тэнсэн харгалзах ялыг хорих ялаар сольсноос хойш Навальный хорих ангид хоригдож байгаа. 

1 өдрийн өмнө