ХСҮТ-ийн хоёр тасгаас коронавирус илэрч, ойрын хавьтлын эмч ажилчид ажил дээрээ тусгаарлагдан ажиллаж байна

2021 оны 4 сарын 52021-04-05
ХСҮТ-ийн хоёр тасгаас коронавирус илэрч, ойрын хавьтлын эмч ажилчид ажил дээрээ тусгаарлагдан ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар Хавдар судлалын үндэсний төвийн 11 эмч ажилтан, 5 өвчтөнөөс коронавирусийн халдвар илэрч, хоёр тасагт тусгаарлалт хийжээ. Ойрын хавьтал болж ажлын байр нь дээрээ тусгаарлагдаж байгаа эмч ажилчдын нөхцөл байдлын талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнхүүгээс тодрууллаа.

-Ковид-19 цар тахлын үед ХСҮТ яаж ажиллаж байгаа вэ?

-Ерөнхийдөө бол эмч ажилчдын нөөц их шавхагдаж байна. Тийм ч учраас нэгдүгээр хавьталд орсон ариутгалын багийн эмч ажилчдаа тэрхүү тасагт нь тусгаарлан ажлуулж байна.  Туяаны техникчдээ тэнд нь тусгаарлаж ажлуулж байна. Өвчтөнүүдээ нэгдүгээр хавьталд орсон ч гэлээ тасагт нь тусгаарлаж туяа эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Тухайлбал өдрийн цагаар сөрөг хүмүүсийгээ авчхаад, оройн цагаар нэгдүгээр хавьтал болсон хүмүүст эмчилгээ үзүүлж байгаа. 

-Өнөөдрийн байдлаар ХСҮТ-өөс хэдэн хүнд коронавирус илэрсэн бэ?

-Нийтдээ 11 эмч ажилчдаас коронавирус илэрсэн. Тэдний нэгдүгээр хавьтал нь тоймгүй олон байгаа. Мөн таван өвчтнөөс коронавирус илэрсэн байна. 

Санал болгох

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр буюу 2021 оны 04-р сарын 21-ны өдөр иргэдийн дансанд орно. Нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм. Энэ дагуу шилжүүлж эхэлжээ.  

17 минутын өмнө
Ж.Байгалмаа: Хөл хориог сунгавал өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 500 болно

Хэрэв хөл хориог цааш нь үргэлжлүүлж 21 хоног болговол тавдугаар сарын 02-н гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 677 болно. Биеийн байдал хүндрэх хүмүүсийн тоо ч цөөрнө. Харин 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 9-н гэхэд дунджаар 536 тохиолдол бүртгэгдэнэ.

1 цагийн өмнө
Л.Баттөр: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналтай байна

ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг. Хөл хорио тогтоохгүйгээр тархалтыг хумих арга байхгүй.

2 цагийн өмнө
Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 146 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

2 цагийн өмнө