ЭМЯ-ны коронавирусийн нөхцөл байдлын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Ууганбаяр хүргэж байна.
Тэрээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 831 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс Улаанбаатарт 731, орон нутагт 99 тохиолдол бүртгэгдсэн бол нэг нь эмнэлгээс шалтгаасан халдвар байна.
Дархан-Уул-12, Эрдэнэт-2, Сэлэнгэ-8, Булган-3, Хөвсгөл-1, Архангай-10, Баянхонгор-3, Төв-17, Дорноговь-1, Ховд-27, Өвөрхангай-6 тохиолдол илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн дотор нэг иргэн нас барлаа. Сүүлийн 4 хоногт дөрвөн хүн нас барсан байна.
Нас баралт:
- Дөрөвдүгээр сарын 2-нд 58, 66 настай хоёр эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 3-нд нэг хүн
- Дөрөвдүгээр сарын 5-нд 60 гаруй насны нэг эрэгтэй
Харин 79 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.