Э.Энхбатын эхнэр: Манай нөхөр комд орчихсон ухаангүй байгаа

2021 оны 4 сарын 62021-04-06
Э.Энхбатын эхнэр: Манай нөхөр комд орчихсон ухаангүй байгаа

Улсын начин Э.Энхбат, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт зодуулж маш хүнд бэртэлтэйгээр ГССҮТ-д хэвтэж байгаа. Тэрээр өнгөрсөн баасан гарагийн оройноос комд орсон байдалтай байгаа аж. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр норкоз хийлгэсэн учраас 72 цаг сэрэхгүй гэх мэт мэдээлэл гарсан нь ташаа болохыг түүний эхнэр Б.Нандинцэцэг мэдээллээ. 

Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг "Манай нөхрийн биеийн байдал янзандаа байгаа. Ухаан ороогүй. Шууд норкозтой унтаад байгаа зүйл байхгүй. Хань минь комд орчихсон байгаа. Бага зэргийн тайвшруулах тариа хийлгэсэн. Тэр нь ханиаж, найтаалгахгүй байхад нөлөөлөх юм"гэв.

Санал болгох

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр буюу 2021 оны 04-р сарын 21-ны өдөр иргэдийн дансанд орно. Нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм. Энэ дагуу шилжүүлж эхэлжээ.  

32 минутын өмнө
Ж.Байгалмаа: Хөл хориог сунгавал өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 500 болно

Хэрэв хөл хориог цааш нь үргэлжлүүлж 21 хоног болговол тавдугаар сарын 02-н гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 677 болно. Биеийн байдал хүндрэх хүмүүсийн тоо ч цөөрнө. Харин 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 9-н гэхэд дунджаар 536 тохиолдол бүртгэгдэнэ.

2 цагийн өмнө
Л.Баттөр: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналтай байна

ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг. Хөл хорио тогтоохгүйгээр тархалтыг хумих арга байхгүй.

2 цагийн өмнө
Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 146 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

2 цагийн өмнө