Ахлах тогооч ТАКИ ааш муутай болсны нууц

5
2021 оны 4 сарын 62021-04-06
Ахлах тогооч ТАКИ  ааш муутай болсны нууц

“NTV”  телевизийн “Эргэдэг гал тогоо” шоуны  шүүгчээр ажиллаж  байгаа Таки буюу  Г.Өлзийбатыг “аашны набор” хэмээн тус нэвтрүүлгийн  хөтлөгч Алтаншагай  цоллочихлоо.  Түүнийг  өмнө нь  “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийн үзэгчид “хамгийн ааштай тогооч”-оор нэрлэгдэж байсан билээ. “Эргэдэг гал тогоо” шинэ шоу  гарч эхэлсэн цаг минутаас эхлээд   Таки тогоочийн  муухай аашны талаар үзэгчдийн сэтгэгдлүүд  дахин хөвөрч эхэллээ.  

Монголдоо төдийгүй  гадны орнуудын тансаг ресторануудад уригдан зоог бэлтгэдэг  Таки, яагаад тийм хэгжүүн, ууртай  байдаг юм бол?  Энэ асуултад тэрээр сурсан сургууль, заасан багш нарынх нь өв, харизм гэж хариулсан удаатай.   Ер нь  мэргэжлийн гал тогоонд асар өндөр сахилга бат,  хариуцлага  оршин байж  гэмээ нь  дээд  зэрэглэлийн  ховорхон  зоогууд төрөн гардаг  гэнэ.Ийм  сахилга батыг бий болгохын тулд   ахлах  тогооч  асар их стресстэн  уурлаж бухимддаг. Энэ байдлаа нуулгүйгээр өөрөөрөө байх нь амар байдаг хэмээн  Таки тогооч  хариулсан байна.  “Сурсан юмыг сураар боож болдоггүй”  гэдэгчлэн “Эргэдэг гал тогоо”-ны шүүгчээр ажиллахдаа ч энэ ааш авираа гарган үзэгчдийг ихэд бухимдуулсан бололтой.

Санал болгох

Ахлах тогооч ТАКИ  ааш муутай болсны нууц

“Эргэдэг гал тогоо”-ны шүүгч ТАКИ муухай ааштай байдагийн нууц

15 өдрийн өмнө
ФАУСТ жүжгийг ирэх сарын 5-наас 50 хувийн хямдралтай тоглож эхэлнэ

Цар тахлын хорио цээрийн улмаас хойшлоод байсан тус бүтээл үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын 5-наас эхлэн The Corporate Hotel and Convention Centre-ийн тайзнаа тавигдана.

2 сарын өмнө
Кардашиан хүүхдүүдээ бодон олон сар тэссэн, одоо хангалттай гэжээ

Тэгвэл Лос Анжелесийн шүүхэд салах өргөдлөө өгсөн нь өчигдөр тодорхой болов.

2 сарын өмнө
"Мортал Комбат" кино 4-р сарын 16-нд нээлтээ хийнэ

Харин энэ удаад тус кино үзэгчдийн дунд нилээн хүлээлт үүсгээд байна.

2 сарын өмнө