Хог түүж өрхийн орлогоо залгуулдаг ганц бие ээж

2021 оны 4 сарын 62021-04-06
Хог түүж өрхийн орлогоо залгуулдаг ганц бие ээж

Хог түүж амьдардаг гэхлээр архины хамааралтай гэх “ташаа” ойлголт нийгэмд их байдаг. Гэтэл иргэдийн хаясан хогоор амьжиргаагаа залгуулдаг өрх толгойлсон эх олон байдаг байна. Үүний нэг нь Б.Баярзул юм. Тэрээр сүүлийн 5-6 жил буюу хүүхдээ төрүүлсэн цагаас гудамж, орцоор явж байгальд хаягдах хогийг түүж өдрийн орлогоо залгуулж байна. Түүнийг ажилдаа гарахаас нь өмнө хэсэг хором ярилцлаа. 

Өдөрт дунджаар 5-15 мянган төгрөг олдог бөгөөд 40-50 кг хогийг түүж дахивар бүтээгдэхүүн авдаг цэгт тушаадаг байна. 

-Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Б.Баярзул гэдэг. 29 настай. Эгч, таван настай охинтойгоо хамт амьдардаг.

-Таны хувьд дахивар бүтээгдэхүүн тушааж өдрийнхөө орлогыг залгуулдаг юм байна. Энэ тухайгаа ярьвал?

-Сүүлийн 5-6 жил түүж мөнгө олж байна. Залуу ээж болохоор ажил хийж, мөнгө олохыг боддог. Гэхдээ хүүхэд харах хүнгүй, бас цалингаа хүлээж чаддаггүй болохоор өдөр өдөрт нь мөнгө олох ажил хайж байгаад хүмүүсийн байгальд хаяж байгаа хогийг түүж амьжиргаагаа залгуулдаг байгаа.

Цагийн хуваариар ажиллъя гэхлээр 15 хоног болохоос өмнө хоолгүй хонох дээрээ тулаад байна. Ялангуяа цар тахалтай байгаа энэ үед тогтсон ажилд ороход хэцүү. Яагаад гэхээр цалингаа хэзээ өгөх нь тодорхойгүй, хэзээ ч хамаагүй карентилагдаж мэднэ. Тиймээс дахивар бүтээгдэхүүн түүгээд хоногийн хоолоо болгоод явах нь амар байна. Харин хүүхдээ сургуульд орохоор тогтмол ажилд орохыг бодно.

-Хаанаас хаа хүртэл явж дахивар бүтээгдэхүүн түүдэг вэ?

-Би Дарь-эхийн уулзвараас 100 айл, 64-ийн буудал, багшийн дээд, хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээр тойрч яваад ирдэг. Өглөө 9 гэж гараад оройны 7-8 цагаас л буудаг. Өдөрт 40-50кг хог түүдэг. Ихэнхдээ хогийн бункер, гудамжнаас түүж тушаадаг.

-Та дахивар бүтээгдэхүүн тушаагаад өдөрт хэдэн төгрөг олдог вэ?

-Хамгийн багадаа 5000 төгрөг олдог. Сайн түүх юм бол 15 мянган төгрөг олдог. Хайлш, гуйл, зэс олсон өдөр өдрийн од шиг цөөхөн. Эдгээрийг олвол мөнгө их олдог. Харин ихэнхдээ лааз, бохир, гялгар түүж тушаагаад мөнгө болгодог. 

-Байгальд хаягдаад хог болох бүтээгдэхүүнийг түүхэд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Хогийн цэгийн хогийг хараад энэ их хогийг ядаж ангилан ялгадаг болоосой гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Хог түүгээд явж байхад зарим нь архичин гэж харах ч тохиолдол байдаг. Уг нь бол хаясан хогийн түүж байгальд хор хөнөөл болох зүйлийг нь бууруулж байгаа юм. Гэтэл зарим нь арай л дээрэнгүй ханддаг. Би архи огт амсдаггүй. Уугаад яввал энэ амьдрал сүйрнэ шүү дээ. Тиймээс хүмүүсийн тэр хандлага өөрчлөгдөөсэй гэж хүсч байна. 

Санал болгох

Шодойн хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь эрхтнээ тайруулдаг

Сүүлийн жилүүдэд эр бэлэг эрхтний хорт хавдар ихсэх хандлагатай болжээ. Энэ төрлийн хавдрыг шодойн хавдар гэх бөгөөд эрт үедээ оношлогдоогүйн улмаас бэлэг эрхтнийг тайрах тохиолдол нэмэгдсэн байна. Тэгвэл бид энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын их эмч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.

2 өдрийн өмнө
Ганцхан хоногийн дотор хандив цуглуулж, сумынхаа ЭМНЭЛГИЙГ түргэний тэрэгтэй болгожээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд сумынхаа Эрүүл мэндийн төвд шинэ автомашин авч өгчээ. Тус сайн үйлсийн аяныг “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ зохион байгуулсан бөгөөд нэг хоногийн дотор автомашины мөнгө цугларчээ. Хандивт 134 иргэн, ААН, анги хамт олон оролцож нийт 25 сая 666 мянга 500 төгрөг цугларсан байна. Тэгвэл бид сайн үйлсийн талаар “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Даваажаргалтай ярилцлаа.

5 өдрийн өмнө
ҮХЦ нь хүртэл Үндсэн хуулиа буруу тайлбарлаж байгаа нь эмгэнэл

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульчдын үзэж байгаагаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд байхгүй зүйлийг улстөрийн зорилгоор бий болгохыг шаардан, маргаан үүсгэж байна гэж үзэж байна.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 

6 өдрийн өмнө
Үе дамжин өвлөгдсөн хуучин АВДРЫГ шинэчлэн засварлаж байна

Эрт үеэс өвлөгдөж ирсэн үнэт өв болох авдрыг орчин үеийн тавилгатай энэ тэнцэхүйц болтол нь засаж шинэчилж буй Б.Эрболдыг энэ удаад онцолж байна. Тэрээр хуучирч муудсан авдрыг өмнөх хийц загвараар нь сэргээн засварлахаас гадна, хэв загварыг нь өөрчилж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, шинэчилж байна.

7 өдрийн өмнө