Б.Анхбаяр: Монгол дахь Хятадын эсрэг үзэл хоёр хүчин зүйлээс шалтгаалдаг

2021 оны 4 сарын 62021-04-06
Б.Анхбаяр: Монгол дахь Хятадын эсрэг үзэл хоёр хүчин зүйлээс шалтгаалдаг

БНХАУ-ын Ардын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн дэд захирал, профессор Жинь Цанруны Монгол Улс Хятадад эргэн нэгдэх нь цаг хугацааны асуудал гэх агуулгатай яриа нийгмийн сүлжээнд тараад байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол-Хятадын харилцаа болон Хятадын гадаад бодлогын талаар ШУА-ийн Олон Улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Б.Анхбаяртай ярилцсан юм.

-Өчигдөр нийгмийн сүлжээнд БНХАУ-ын Ардын Их Сургуулийн профессор Жинь Цанруны ярьсан зүйлсийн талаар бичлэг идэвхтэй тарлаа. Юуны өмнө өчигдөр цахим сүлжээнд тарсан бичлэгийн талаар болон өмнө нь Монгол Улсын талаар ярьж байсан зүйлсийнх нь талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Жинь Цанрун профессорын хувьд анх удаа Монголын талаар ингэж ярьж байгаа юм биш. Үе үе Монголтой холбоотой зүйл ярьдаг. Түүний судалгааны үндсэн чиглэл нь АНУ-БНХАУ-ын харилцаа болон олон улсын харилцааны системийн асуудал. Ингэхдээ Монгол, Орос, бүс нутгийн бусад орнуудыг эмзэглүүлэхүйц янз янзын үг хэлдэг. 

Өмнө нь 2015 оны 9 сард Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төвийг сахих санаачилга дэвшүүлэхэд 11 сард нь “Монгол Улсын Гуравдагч хөршийн бодлого бүтэлгүйтсэн тул, Оросоос салахын тулд ийм алхам хийж байна” гэж ярьж байсан.  Мөн Монгол хэзээ Хятадад эргэж ирэх вэ гэх мэт үгээр Монгол Хятадын нэг хэсэг байсан мэт өнцгийг илэрхийлдэг. Зөвхөн манай улсыг биш Оросыг мөн дурдсан байдаг. Ингэхдээ “Оросуудаас газар нутгаа буцааж авна. Оросын Азийн хэсгийг хятадууд эзлэх нь хэзээ мөдгүй” гэх зүйл ярьдаг. 

Ер нь 2-3 цагийн илтгэлийн дундаа ийм зүйлс ярьсан. АНУ-Хятадын харилцааны зөрчил, өрсөлдөөнийг ярьж байхдаа Хятадыг дөвийлгөх, ард иргэдийн сонсохыг хүссэн зүйл, үндэсний үзлийг дэврээх, өөрөөр хэлбэл хар массд таалагдах үгийг ашигладаг судлаач юм. Хятад яваандаа Америкийг гүйцэж, дэлхийн тэргүүлэх гүрэн болно хэмээн сурталчилдаг. 

Энэ хүний ярианд аливаа улс ямархуу түвшинд байгааг ангилан хэлсэн байдаг. 
•    оршин тогтнох
•    хөгжих
•    хүндлүүлэх буюу хүлээн зөвшөөрүүлэх гэсэн гурван үе шаттай байдаг. 

Мөн Жинь Цанрун  “оршин тогтнохыг эрмэлзэж байгаа аливаа улс зорилгоо хүрье гэвэл аль нэг том гүрнийг түших ёстой. Дэлхий дээр хоёр л улс дөрөв дэх зүйл рүү буюу дэлхийд ноёлохоор тэмүүлж байгаа. Хятад дэлхийд ноёлох зам руу явж байна. Монгол болон бүс нутгийн бусад орнууд бол Хятадын хавсарга улс, хөгжихийн тулд Хятадаас өөр түшиж тулах орон байхгүй” гэх санааг илэрхийлдэг тал бий.  

IDU on Twitter: "#Chinese Communist Party (#CCP) expert, Professor Jin  Canrong has said that PLA troops used directed energy weapon on Indian  Troops at #Pangong Tso Lake. #LAC #IndiaChinaFaceOff…  https://t.co/qF8G70ef94"

- Монгол улс Хятадад нэгдэх нь цаг хугацааны асуудал гэж хэлсэн явдал нь тус улсын төрийн бодлогын түвшинд илэрхийлж байгаа байр суурь биш. Гэхдээ Жинь Цанрун гэдэг хүн ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх хүн мөн үү? Мөн тус улсын академик түвшний хүмүүс болон олон нийтийн дундах Монголын талаарх хандлага, байр суурь ямар байгаа вэ?

-Жинь Цанрун гэж хүн бол БНХАУ-ын Ардын Их Сургуулийн нэртэй профессор. Сүүлийн 15 гаруй жил CCTV болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнгаөөрийн үзэл бодлоо илэрхийлж, илтгэл тавьдаг. Олон улсад Хятадын судалгааны байгууллагуудыг төлөөлдөг хүн. Хэдий тийм боловч Хятадын төрийн бодлого, Монголтой харилцах харилцаа, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлд нөлөөлөхүйц биш. Хятадын төрийн бодлого бол явдгаараа явж байгаа. Хятадын төр засгаас хувь судлаачдын үзэл бодлыг, ялангуяа тэргүүлэх гүрэн болох тухай байр сууриа илэрхийлж байгааг төдий л  хааж, боодоггүй. Үг хэлэх эрхтэй. Тэгэхээр энэ хүн Хятадын төрийн бодлогод айхтар нөлөөгүй ч өөрийн үзэл бодлоо тогтмол илэрхийлдэг. Харин бусад судлаачдын дунд буюу академик түвшинд тийм ч нэр хүндтэй биш. 

Хятадын ихэнх судлаачид аливаа улсыг судлахдаа өөр ямар нэг улс руу дайрахгүй, зөвхөн судлаж буй улс руугаа хандсан судалгаа хийдэг. Тэр бүү хэл илтгэл, хэлэлцүүлэгт бусад улс орнуудыг хөндсөн асуудлыг ярихдаа цээрлэж болгоомжтой ханддаг. Харин Жинь Цанрун АНУ-ыг судлахдаа бусад улсыг дайруулж ярьдаг нь энгийн олон нийт буюу “хар масс”-д их таалагддаг. 

Ер нь Хятадын судлаачдын дунд  “Хятад хөгжиж байгаа. Хятад дэлхийн тэргүүлэх гүрэн болоход хамгийн том саад бэрхшээл нь АНУ. Үүнийг яаж шийдэх нь Хятадын гадаад бодлогын том сорилт болно” гэж үзэх хандлага нэмэгдэж байна. Өмнө нь өөрсдийгөө “Америктай өрсөлдөх их гүрнүүдийн нэг” гэж тодорхойлдог байсан бол одоо олон улсын харилцааг АНУ, БНХАУ гэсэн хоёр том төвтэй болсон гэж тайлбарладаг болсон. Жишээлбэл Оросыг өмнө нь их гүрэн гэж үздэг байснаа одоо “их гүрнүүдийн харилцааг тэнцвэржүүлэгч” гэж ярих нь нэмэгдэж байна. Үүнд нь эдийн засгийн хүчин зүйл чухал нөлөөтэй. Одоо бодит байдал дээр Оросын эдийн засаг Хятадын Гуандон мужийн хэмжээнд хүрэхгүй байгаа. Ийм байдлаар Хятадын судлаачдын хандлага өөрчлөгдөж байгаа. 

Харин дийлэнх судлаачид, тэр дундаа их гүрнүүдийн харилцаа, олон улсын харилцааны систем судладаг судлаачдын хувьд Монгол-Хятадын харилцааг тусгайлан авч үзээд байдаггүй. Мэдээж Монгол-Хятадын харилцаагаар мэргэшсэн судлаачид бий. Гэхдээ Хятадын судлаачдын энэ талаарх байр суурь байнга олон нийтэд хүрээд байдаггүй. Харин төрийн айлчлалуудын үеэр үе үе хөндөгдөх нь бий. 

-Өчигдөр энэ бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тарсны дараа монголд олон нийтийн  хариу үйлдэл маш хүчтэй байлаа. Ялангуяа үүнд Гадаад харилцааны яам болон БНХАУ-д суугаа элчин сайдын яам хариу хэлэх хэрэгтэй гэх хандлага гарч байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Нэгдүгээрт энэ яриа бол өчигдөр яригдсан зүйл биш, нийгмийн сүлжээнд л бичлэг нь өчигдөр тархлаа. Тэр судлаач энэ байр сууриа 5 жилийн өмнө ч, 10 жилийн өмнө ч илэрхийлсэн байхыг үгүйсгэхгүй. 

Хоёрдугаарт нэг талаасаа Монголчуудын дунд Хятадын эсрэг үзэл байдаг, Хятадын олон нийтийн дунд ч Монголыг нэг хэсгээ гэж үзэх хандлага байдаг нь хоёр талтай зүйл. Технологи өндөр хөгжсөн энэ үед ямарваа нэгэн улсад дотоодод болж байгаа бүхнийг нийгмийн сүлжээнд тавиад байвал хоёр талын харилцаанд сөрөг нөлөөтэй. Монгол улсад ч мөн Хятадын талаар түрэмгий үг, үйлдэл гардаг. Тэр болгоныг Хятадын нийгмийн сүлжээнд тавьбал мөн л хүмүүсийн ундууцлыг хүргэнэ. Бид Хятадын талаарх ийм мэдээлэлд хариу үзүүлээд, эсрэгээрээ Монголд яригдсан Хятадын эсрэг зүйлд Хятадын тал хариу үзүүлээд байвал хоёр талын харилцаанд хор хөнөөлтэй. Тэр болгонд эсэргүүцэл илэрхийлээд хариу өгөөд байвал буруу. Харин Гадаад харилцааны яам, элчин сайд гэж албан шугамаар бус нөхөрсөг байдлаар холбогдох албан тушаалтнуудад нь хэлэхэд буруудахгүй. 

Харин бидэнд өөрсдийнхөө чадамжаар хөгжлийнхөө түвшинг бусад улсад батлан харуулах боломж бий. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. 

-Хоёр талын улс төр, эдийн засгийн харилцаа мэдээж хурдацтай хөгжиж байгаа. БНХАУ бол Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлсэн анхны улс, гадаад худалдааны гол түнш орон болсон. Хэдий тийм ч ганц Монголд биш Зүүн Азийн орнуудад Хятадын эсрэг үзэл газар авсан, цаашлаад бусад их гүрний ойролцоох жижиг улсуудад ч тухайн их гүрний эсрэг үзэл иргэдийн дунд бат бөх байх хандлагатай байдаг. Монголд оршиж байгаа Хятадын эсрэг үзэлд ямар хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэх вэ? 

-Их гүрэнтэй хиллэдэг улсын хувьд давуу болон сул талуудыг бид мэдэрч байгаа. Орос, Хятад шиг их гүрний дэргэд буй улсад болгоомжлох, тусгаар тогтнолоо хамгаалах ийм хариу үйлдэл бол хэзээд байна. Үүнийг ямар хэмжээнд хадгалах, энэ талаарх үзэл бодлоо ямар хэлбэрээр илэрхийлэх гэдэг нь чухал. Манай Улсын хувьд Хятадтай харилцахдаа хэт хийсвэр байдлаар ойлгох, дүгнэх хандлага бий. Өөрсдөө бид Хятадыг зөв өнцгөөр харах, бидний хөгжилд ямар хувь нэмэртэй, юун дээр буулт хийж, юун дээр хийх ёсгүй талаар нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Нөгөө талаасаа Оросыг ч бодитоор үнэлэх ёстой. 

Үүн дээр Өвөрмонголын судлаагч Шүрэнтана судалгаа хийсэн байдаг. Түүний судалгаанд Монголын Хятадын эсрэг үзэлд хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа нь нэгдүгээрт, жижиг улсын их гүрнээс эмээх төрөлхийн болгоомжлол, хоёрдугаарт, социалист системийн үед Зөвлөлт-Хятадын харилцаа муудахад Монголд Хятадыг муугаар харуулах үзэл суртлын үйл ажиллагаа явсан нь давхар нөлөөлсөн гэж үзсэн. Эдгээр хүчин зүйлсээс үүдэн бидний Хятадыг харах өнцөг өнөө үетэй нийцэж буй эсэх нь эргэлзээтэй болж байна. 

 

 
 

Санал болгох

Шодойн хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь эрхтнээ тайруулдаг

Сүүлийн жилүүдэд эр бэлэг эрхтний хорт хавдар ихсэх хандлагатай болжээ. Энэ төрлийн хавдрыг шодойн хавдар гэх бөгөөд эрт үедээ оношлогдоогүйн улмаас бэлэг эрхтнийг тайрах тохиолдол нэмэгдсэн байна. Тэгвэл бид энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын их эмч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.

2 өдрийн өмнө
Ганцхан хоногийн дотор хандив цуглуулж, сумынхаа ЭМНЭЛГИЙГ түргэний тэрэгтэй болгожээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд сумынхаа Эрүүл мэндийн төвд шинэ автомашин авч өгчээ. Тус сайн үйлсийн аяныг “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ зохион байгуулсан бөгөөд нэг хоногийн дотор автомашины мөнгө цугларчээ. Хандивт 134 иргэн, ААН, анги хамт олон оролцож нийт 25 сая 666 мянга 500 төгрөг цугларсан байна. Тэгвэл бид сайн үйлсийн талаар “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Даваажаргалтай ярилцлаа.

5 өдрийн өмнө
ҮХЦ нь хүртэл Үндсэн хуулиа буруу тайлбарлаж байгаа нь эмгэнэл

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульчдын үзэж байгаагаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд байхгүй зүйлийг улстөрийн зорилгоор бий болгохыг шаардан, маргаан үүсгэж байна гэж үзэж байна.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 

6 өдрийн өмнө
Үе дамжин өвлөгдсөн хуучин АВДРЫГ шинэчлэн засварлаж байна

Эрт үеэс өвлөгдөж ирсэн үнэт өв болох авдрыг орчин үеийн тавилгатай энэ тэнцэхүйц болтол нь засаж шинэчилж буй Б.Эрболдыг энэ удаад онцолж байна. Тэрээр хуучирч муудсан авдрыг өмнөх хийц загвараар нь сэргээн засварлахаас гадна, хэв загварыг нь өөрчилж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, шинэчилж байна.

7 өдрийн өмнө