Цэвэр усны шугамтай зэрэгцүүлэн барилга барьж байсныг зогсоолоо

2021 оны 4 сарын 72021-04-07
Цэвэр усны шугамтай зэрэгцүүлэн барилга барьж байсныг зогсоолоо

Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ус сувгийн удирдах газраас гаргасан гомдлын дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Баганат Өргөө” ХХК-ийн байршилд баг бүрэлдэхүүн биет үзлэг хийхэд цэвэр усны шугамтай зэрэгцүүлэн барилгын суурийн ажил хийгдэж байсан.

Тухайн байршилд хийсэн хяналт шалгалтаар инженерийн шугам сүлжээний тодруулга хийгээгүй, батлагдсан загвар зураг төсөлгүй, барилгын тэг тэнхлэгийг газарт бэхлээгүй, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барилгын суурийн ажил хийж байсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Иймд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч зөрчлийг арилгах талаар албан шаардлагыг өгч, барилга угсралтын ажлыг зогсоолоо.

Санал болгох

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо

Хотын дарга гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

1 цагийн өмнө
Нийслэлд вакцинжуулалтын 160 цэг ажиллаж байна

Өнөөдөр Улаанбаатар хотод 35 цэгт 66 багийн 499 эмч, ажилтан ажиллана. Тэд хариу арга хэмжээнд ажиллаж байгаа 10877 албан хаагчийг дархлаажуулах юм.

2 цагийн өмнө
Гүүр, нүхэн гарцуудыг угааж, цэвэрлэжээ

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 17-19-ний хооронд Сансарын нүхэн гарц болон 100 айл, Бөмбөгөр, 120 мянгат, 19-р хорооллын гүүрэн гарцуудын гадна, дотор шилэн фасад, тоноглолуудыг бүрэн угааж, цэвэрлэжээ. Цэвэрлэгээний ажилд нийт хоёр техник, 23 ажилтан ажилласан байна.

1 өдрийн өмнө
“Хан Хиллс” хотхонд гарц гаргах ажил энэ долоо хоногт эхэлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.  Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан  “Энэ долоо хоногт гол зам дагуу буюу Энхтайван, Их тойруугийн гудамжны заадсын ажлыг дуусгана.

2 өдрийн өмнө