Ковид 19-ийн халдвар нэмэгдэж буй энэ үед интерферон агуулсан бүтээгдэхүүнээр дархлаагаа дэмжих нь чухал

2
2021 оны 4 сарын 72021-04-07
Ковид 19-ийн халдвар нэмэгдэж буй энэ үед интерферон агуулсан бүтээгдэхүүнээр дархлаагаа дэмжих нь чухал

Ковид 19-ийн халдварын тоо сүүлийн өдрүүдэд огцом өсөж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд халдвараас өөрсдийгөө хэрхэн сэргийлэх, мөн гэрээр тусгаарлан эмчлэгдэж буй халдвартай хүн болон түүний ойрын хавьтал болсон иргэд өөрийгөө болон гэр бүлээ COVID19-өөс хэрхэн хамгаалах талаар зөвлөмжийг АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, Дэд профессор Р. Оюунгэрэлээс тодрууллаа.

-Ямар шалтгаантай иргэдийг гэрт нь тусгаарлаж байгаа вэ. Гэртээ тусгаарлагдсан иргэдэд ямар эмчилгээ хийх зөвлөгөөг мэргэжилтнүүд өгч байна вэ?

-Эрүүл мэндийн сайдын 101-р тушаалаар COVID19 өвчнөөр өвдсөн хөнгөн хэлбэрийн тохиолдлуудыг гэрт эмчлэх, хавьтлуудын гэрт тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлчхээд байна. Аливаа халдварт өвчинд хөнгөн, дунд, хүнд хэлбэрүүд байдаг. Хөнгөн хэлбэрийг гэр орон, ахуйн нөхцөлийг харгалзан үзэж гэрээр эмчилж болдог. Энэ арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь нэг талдаа эмнэлгийн ачааллыг бууруулах, нөгөө талдаа эдийн засгийн хувьд өртөг багатай байлгах  тусламж үйлчилгээ юм.

-Гэртээ тусгаарлагдан эмчлэгдэж байгаа хүмүүс маань хөнгөн хэлбэрийн байгаа учир гэрт нь тусгаарлаж байна гэж ойлгож байна. Ийм хүмүүсийн зарим нь гэр бүлийнхэнтэйгээ хамт тусгаарлагдаж байгаа нөхцөлд өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ хамгаалахдаа ямар арга хэмжээг авах нь зохистой вэ?  

Хөнгөн хэлбэр гэж байгаа нь Вирус /эерэг гарсан/ илэрсэн хэрнээ эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, бага зэрэг халуурч, бие суларч, амьсгалын дутагдалд ороогүй, хатгалгаа үүсээгүй тохиолдлыг хэлэх ба эдгээр хүмүүс гэртээ тусгаарлагдан өрхийн эмчийн хяналт доор эмчлэгдэж байна. Өрхийн эмч нь үндсэн эмчилгээг эрүүл мэндийн сайдын 101-р тушаал зөвлөмжийн дагуу хийж байгаа.

Вирус бол тодорхой хугацаанд амьсгалын замаар ялгарч шүлстэй ханиад, цэрээр гарч ирдэг. Тийм учраас вирус илэрснээс хойш хамгийн багадаа 7 хоног өдөртөө маскаа тогтмол зүүвэл сайн байна.  Гэр бүлийн гишүүд мөн адил маскаа зүүж, аль болох ойрхон ярилцах, нэг ширээнд сууж хооллохгүй байх гэх мэт боломжоороо тусгаарлах хэрэгтэй. Халдвар авсан хүнийг өрөөнд нь тусгаарлаад, хоол цайг нь зөөж өгөх ба аяга тавгийг нь ариутгагчтай усаар угааж цэвэрлэх, аяга тавгийг өрөөнд нь байлгах хэрэгтэй. Жижиг сууц, монгол гэрт байгаа нөхцөлд орон дээр нь тусгаарлаж, орных нь наагуур хаалт хийж өгөх хэрэгтэй.

Ариун цэврийн өрөөг дундаа хэрэглэж байгаа нөхцөлд вирус эерэг гарсан хүн маань орсныхоо дараа суултуур, усны татуургыг хлорминтай нэг удаагийн алчуур, цаасаар арчиж цэвэрлэх хэрэгтэй. Нүхэн жорлонтой нөхцөлд бариулыг мөн адил ариутгаж, жорлонгийн нүхрүүгээ хлорамин найруулсан ус асгаж тогтмол ариутгах хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд бүгд гараа маш сайн угааж байхыг зөвлөж байна.

нэ.jpg

-Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, цэвэрлэгээ ариутгалыг хийж байгаа ч иргэдэд маань халдвар тархах айдас байсаар байна. Нэмэлтээр хамгаалах өөр аргууд байдаг уу?

-COVID-19 халдвар нь томуу, томуу төст өвчинтэй ижил амьсгалын болон агаар дуслын замаар халдаж байгаа. Тэгэхээр ханиад, томуу хүрч, халуурч ханиах үед эмчийн зөвлөдөг дэглэмүүдийг барих хэрэгтэй. Өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс халдвар авбал хүнд өвдөх вий гэж айх айдас иргэдийн дунд байгаа учир хоол хүнсээр дархлаагаа дэмжиж, сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, өрхийн эмчийнхээ зөвлөгөөгөөр эмчилгээ, витаминаа уухаас гадна гэрээр дархлаа дэмжих эмчилгээг мөн давхар хийх хэрэгтэй.

Бид бүхэн нэг жилийн хугацаанд Ковидоос шалтгаалан эдийн засгийн болон  эрүүл мэндийн дарамт асар их стрессд орж дархлаа суларсан учир дархлаа дэмжих нь зайлшгүй чухал байна гэдгийг эмч хүний хувьд зөвлөмөөр байна.

Дархлаа дэмжих маш олон төрлийн бэлдмэлүүд гадуур байдаг ч дэлхий нийтэд интерфероны төрлийн бэлдмэлүүдийг зөвлөж байна. Манай хөрш ОХУ-д иргэддээ зориулан гаргасан сүүлийн удирдамжид интефероны бүлэг түүний төлөөлөл Виферон бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.  Энэ бүтээгдэхүүн нь Монгол улсад орж ирээд 10 гаруй жил вирсуийн эсрэг эмчилгээнд хэрэглэгдэж байна. Хөнгөн хэлбэрээр туссан иргэдэд өрхийн эмч нар эрүүл мэндийн сайдын тушаалд 101-д орсон витамин C, витамин Д зэргийг зөвлөж байгаа ч Вифероныг лаа болон тосон түрхлэг хэлбэрээр эмчилгээний журмаар нэмэлтээр зөвлөөсэй гэж хүсч байна.

Вирус эерэг илэрсэн байгаа хүмүүсийн хавьтал болсон гэр бүлийн гишүүд нь вирус илрээгүй байсан ч хамар залгиураар халдвар авах эрсдэлтэй тул  Виферонийг тосон түрхлэг хэлбэрээр 7-14 хоног түрхэх хэрэгтэй. Интерферон гэдэг зүйл нь вирусийг биеэс зайлуулах, хүний биеийн дархлааг сайжруулах, вирусийн эсрэг шууд болон шууд бус нөлөөг үзүүлдэг тул халдварт өртлөө гэхэд хөнгөн хэлбэрээр тусах, шинж тэмдэггүй байх боломжийг бүрдүүлдэг.

-Зайлшгүй шаардлагаар гадуур гарч ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж байгаа иргэд хэрхэн хамгаалах вэ?

-Сая дурдсан интерфероныг 2 төрлөөр эмчилгээнд хэрэглэж байна. Нэгдүгээрт дээр дурдсан лаа болон тосон түрхлэг хэлбэртэй бэлэн интерферон буюу Виферон, 2 дах нь интерфероны индуктор буюу хүний биеийн интерферон ялгаралтыг дэмжих бүтээгдэхүүн юм. Монголд түгээмэл хэрэглэж буй интефроны индукторийн төлөөлөл бол Кагоцел юм. Энэхүү бэлдмэлийг урьдчилан сэргийлэх тунгаар вирустай хүний 1-р хавьтал, ойрын хавьтал болсон хүмүүс 2 өдөр дарааллан 2 ширхгээр уугаад 5 хоног завсарлаж дахин энэ схемийн дагуу  1 сар   уух хэрэгтэй. Ингэснээр хүний интерферон ялгаруулалт схемийн дагуу өдөөгдөж 4 сарын хугацаанд бүх төрлийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм.

Зайлшгүй ажиллах салбар, худалдаа үйлчилгээний салбар, мөн зайлшгүй гадуур ажиллаж буй иргэд ч мөн адил Кагоцел бэлдмэлийг урьдчилан сэргийлэх тунгаар зааврын дагуу хэрэглэж вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Мөн хаврын цагт харшил их нэмэгдэж байгаа үед интерферон хэрэглэх нь харшлын процессыг дарангуйлж, харшлыг намдааж өгдөг учир эдгээр эмчилгээг хийх нь давхар ач холбогдолтой

Иргэд та бүхэн маань эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй үндсэн зөвлөмжүүдийг дагаж халдвар хамгааллын дэглэмээ сахихаас гадна вирусийн эсрэг нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэхийг зөвлөж байна.

 

Санал болгох

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр буюу 2021 оны 04-р сарын 21-ны өдөр иргэдийн дансанд орно. Нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм. Энэ дагуу шилжүүлж эхэлжээ.  

30 минутын өмнө
Ж.Байгалмаа: Хөл хориог сунгавал өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 500 болно

Хэрэв хөл хориог цааш нь үргэлжлүүлж 21 хоног болговол тавдугаар сарын 02-н гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 677 болно. Биеийн байдал хүндрэх хүмүүсийн тоо ч цөөрнө. Харин 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 9-н гэхэд дунджаар 536 тохиолдол бүртгэгдэнэ.

2 цагийн өмнө
Л.Баттөр: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналтай байна

ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг. Хөл хорио тогтоохгүйгээр тархалтыг хумих арга байхгүй.

2 цагийн өмнө
Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 146 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

2 цагийн өмнө