Л.Хүрэлтушаа: Хашлагыг тусгай хамгаалалттай хэсэг болон өндөр далантай хэсгүүдэд хийсэн

3
2021 оны 4 сарын 82021-04-08
Л.Хүрэлтушаа: Хашлагыг тусгай хамгаалалттай хэсэг болон өндөр далантай хэсгүүдэд хийсэн

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршаллын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд Маршаллын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэл 7,2 км дугуйн замын ажил хийгдэж дууссан байна.

Тэгвэл олон нийтийн цахим сүлжээнд дугуйн замын хоёр талын битүү үргэлжлэх хашлаганаас болж хурдтай явж байгаад бэртэж гэмтэх вий хэмээн бухимдах иргэд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дугуйн замын зураг төслийг гаргасан архитектор, Хот төлөвлөлт судалгааны институтын ахлах мэргэжилтэн Л.Хүрэлтушаагаас тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ "2020 оны хавар энэ төслийг эхлүүлж Маршаллын гүүрний зүүн хойд хэсгээс Улиастайн гүүр хүртэл нийтдээ 7,2 км дугуйн замын хучилтыг хийж дууссан байна. Одоогоор тохижилтын ажил үргэлжилж байна. Зураг төсөлд тусгаснаар дугуйн замын эхлэл, дунд, төгсгөл гэсэн гурван байршилд амралтын цэгтэй байхаар тохижуулсан.

Мэдээж дугуйн замын үргэлжлэх бүх хэсэгт хашлага хийгээгүй. Зөвхөн шаардлагатай хэсэг буюу тусгай хамгаалалттай газар болон далантай хэсгүүдэд хийсэн. Тиймээс иргэд зөвөөр ойлгож хүлээж авах хэрэгтэй. Цахим сүлжээнд иргэд зөвхөн хэсэгхэн газрын зургийг хараад, яг ямар шалтгаанаар ийм зураг төсөл, стандарттай талаар мэдээлэлгүй байна.

Нэгдүгээрт, аливаа зураг төслийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомжтой уялдуулдаг. Тодруулбал, энэ дугуйн зам Улаанбаатар хотын ундсны усны гол эх үүсвэрийн худгууд байрладаг хэсгээр дайран өнгөрдөг. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газраар гэсэн үг. Замын хойд талаар тусгай хамгааллалттай бүс нутаг байгаа учраас заавал тийм хашлага хийх шаардлагатай.

Нөгөөтэйгүүр 7.2 км дугуйн замын 80 гаруй хувь нь үерийн хамгааллалтын далан дээгүүр хийгдсэн. Урд хэсгээрэээ голын урсгалтай ойр, 1.5-6 метр хүртэлх өндөр далантай учраас иргэдийн аюулгүй байдлын үүднээс заавал хашлага хийх шаардлагатай. Угтаа бол иргэдийн аюулгүй байдлын үүднээс л энэ хашлагыг хийсэн. Гэхдээ эдгээр хашлага зөвхөн дээр дурдсан эрсдэлтэй хэсгүүдэд л байх юм" гэлээ.

Санал болгох

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр буюу 2021 оны 04-р сарын 21-ны өдөр иргэдийн дансанд орно. Нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм. Энэ дагуу шилжүүлж эхэлжээ.  

16 минутын өмнө
Ж.Байгалмаа: Хөл хориог сунгавал өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 500 болно

Хэрэв хөл хориог цааш нь үргэлжлүүлж 21 хоног болговол тавдугаар сарын 02-н гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 677 болно. Биеийн байдал хүндрэх хүмүүсийн тоо ч цөөрнө. Харин 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 9-н гэхэд дунджаар 536 тохиолдол бүртгэгдэнэ.

1 цагийн өмнө
Л.Баттөр: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналтай байна

ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг. Хөл хорио тогтоохгүйгээр тархалтыг хумих арга байхгүй.

2 цагийн өмнө
Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 146 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

2 цагийн өмнө