Өнөөдрөөс "Covid-19 ersdel" системийг нэвтрүүллээ

2021 оны 4 сарын 192021-04-19
Өнөөдрөөс "Covid-19 ersdel" системийг нэвтрүүллээ

УОК-оос “Covid-19 ersdel” системийг өнөөдрөөс эхлэн ашиглалтад орууллаа. Энэ системийг “Apple”, “Google” компани коронавирусний халдварт өртөх эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор хөгжүүлж, одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн ашиглаж байна.

Таны PCR шинжилгээний хариу эерэг гарсан бол eruul.gerege.mn системээс гар утсанд тань найман оронтой тоо бүхий нэг удаагийн баталгаажуулах код ирнэ. Энэ нь шинжилгээний хариу гарснаас 4 цагийн дотор гар утсанд мессежеер ирэх юм. Баталгаажуулах кодоо “Covid-19 ersdel” системд та 24 цагийн дотор оруулж, өөрт ойр харилцсан хүмүүс халдварт өртсөн байж болзошгүй сэрэмжлүүлэг хүргэнэ. Энэ үед таны нэр, утас, байршил зэрэг хувийн мэдээлэл “Covid-19 ersdel” системд хадгалагдахгүй.

Ингэснээр та цар тахлын халдварын эсрэг үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлыг эрт илрүүлэх, тандан судалгаа хийх эрүүл мэндийн салбарынхны ажлыг хөнгөвчлөх аж.

“Covid-19 ersdel”  системийг ашиглахын тулд iPhone утас хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12,5, 13,7 хувилбар эсвэл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой. Android үйлдлийн системтэй утастай бол Playstore -оос “Covid-19 ersdel” аппликейшныг татан авч ашиглана.

Системийг ашиглахын тулд утасныхаа Bluetooth-ыг идэвхжүүлнэ. Таны утас хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дараалал үүсгэн, өөр хүний утастай тодорхой зайнд ойртоход утаснууд өөр хоорондоо санамсаргүй тоон дарааллаа солилцоно. Энэ тоон дарааллаар хувь хүний мэдээлэл хамгаалагдсан байх аж.

Хавьтал тодорхойлох энэ ажил нь хүн бүрийн оролцоо, дэмжлэгээс хамаарах тул иргэд үүргээ биелүүлж, гадуур гарах, бусадтай харилцах үедээ “Covid-19 ersdel” системийг тогтмол ашиглахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар зөвлөлөө. 

Санал болгох

iPhone 13 загварт гарсан өөрчлөлтүүд

Apple компани Apple Watch Series 7, iPhone 13 болон iPhone 13 mini загварыг танилцуулжээ. 

6 өдрийн өмнө
Ирэх долоо хоногт танилцуулагдах iPhone 13-ийн тухай

Apple компани есдүгээр сарын 14-нд буюу мягмар гарагт Apple Watch Series 7, iPhone 13 зэрэг дараагийн шинэ загвараа танилцуулах гэж байна. Шинэ бүтээгдэхүүний танилцуулга цар тахлаас шалтгаалж онлайн хэлбэрээр болно. 

12 өдрийн өмнө
Инстаграм мессенжер буюу Threads аппликейшны тухай

Threads бол хувийн нууцлал өндөр, хурдтай, ойр дотны хүмүүстэйгээ харилцахад тохиромжтой Инстаграмтай холбогдсон аппликейшн. Энгийнээр бол фэйсбүүк мессенжетэй адил Инстаграм мессенжер гэж ойлгож болох юм. Тухайн  аппликейшнаар дамжуулан дотны хүмүүстэйгээ харилцахаас гадна тухайн үеийн статусаа тохируулах боломжтой. Жишээлбэл, аялалд явж байна, гэртээ эсвэл фитнесс дээрээ байна, цэнэг дууссан, утсаа цэнэглэж байгааг хүртэл харуулна. Тус аппликейшнийг 2019 оны аравдугаар сараас ашиглаж эхэлсэн юм.

14 өдрийн өмнө
Цахилгаан тамхины талаар нийтлэг асуултууд

Технологийн хурдтай хөгжлийн зэрэгцээ бидний хэрэглэдэг уламжлалт янжуур тамхи нь цахилгаан төрөл рүү шилжсээр байна. Цахилгаан тамхи нь дотроо Heated Tobacco (iQOS) буюу тамхийг шатаахгүйгээр халаадаг, Vape (Relx) буюу тамхинаас гарган авсан никотины агууламж бүхий шингэнийг халааж ууршуулах зарчмаар ажилладаг гэж 2 ангилдаг.

3 сарын өмнө