Арилжааны банкууд ингэж ажиллаж байна

2020 оны 11 сарын 132020-11-13
Арилжааны банкууд ингэж ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих” шийдвэр гаргаснаар хүн амын төвлөрлийг харгалзан үзэж арилжааны банкуудын Улаанбаатар хот дахь салбар, тооцооны төвүүд хөл хорионы дэглэмийг 11-р сарын 12-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь өөрийн харьяалах нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд ихэнх банкууд 09:00-14:00 цагийн хооронд хэвийн ажиллаж, үйлчилгээ үзүүлж байна.

Монгол Улсын төлбөр тооцооны систем нь банк хоорондын их дүнтэй “Банксүлжээ” (RTGS) төлбөрийн систем, бага дүнтэй “Автомат клиринг хаус” (ACH+) төлбөрийн систем болон төлбөрийн картын систем гэсэн гурван дэд системээс бүрддэг. Монголбанкны зүгээс төлбөр системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Арилжааны банкуудын зүгээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдээ дээр дурдсан 5 хоногийн хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор бэлэн мөнгөний орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээ банкны салбараар түр хугацаанд хийгдэхгүй болсныг уламжилж байна. Харин орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь өөрийн харьяалах нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа болно.

Монгол Улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа болон банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн үргэлжилж байгаа тул мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийхдээ төлбөрийн карт, интернет, мобайл банкны үйлчилгээг ашиглах боломжтой. Энэ нь төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэхэд ямар нэгэн хүндрэл үүсгэхгүй гэж үзэж байна. Түүнчлэн арилжааны банкинд харилцах, хадгаламжийн данс нээх, зарим төрлийн зээл авах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж нээлттэй байгаа юм.

Монголбанкны зүгээс бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс аль болох зайлсхийж, гарцаагүй тохиолдолд АТМ машин ашиглах, банкны салбар, нэгжээр үйлчлүүлэх бол хорио цээрийн дэглэмийг чанд баримтлан, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж, хоорондын зайг барьж, бөөгнөрөл дараалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.

Банкны цахим үйлчилгээний талаарх мэдээллийг банк тус бүрийн харилцах үйлчилгээний лавлах утаснаас авах боломжтой. Харин банкны үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Монголбанкны 310081 дугаарын утсанд хүлээн авна.

Санал болгох

О.Амартүвшин: Хөл хориог он дуустал сунгахад 430 мянган хүн ажилгүй болно

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр “COVID19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж, цаашид эдийн засгийг сэргээх гарц шийдлийн талаар цахимаар мэдээлэл хийлээ.

4 өдрийн өмнө
Бүх төрлийн будаа, улаанбуудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжлээ

Үүсээд байгаа нөхцөл байдал нь хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахын чухлыг улс орнуудад анхааруулсан дохио болж байгааг танилцуулгын эхэнд дурдаад дэлхийн зах зээлд цагаан будаа болон ургамлын тосны нийлүүлэлт багасч байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. ДЭМБ-аас цар тахлын үргэлжлэх хугацаа, үр дагаварыг тодорхойлох боломжгүй талаар мэдэгдэж байгаа юм байна. Халдварын тархалт нэмэгдсэн орнуудад хөл хорио тогтоох, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байгааг дурдсан. Иймд цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарсан хэмээн үзсэн байна.

4 өдрийн өмнө
Ломбард, ББСБ-ын зээлийн хүүг бууруулах, эргэн төлөлтийг зогсоох асуудлаар ярилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.11.23) Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг хүлээн авч уулзав. КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон нөхцөлд банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг доголдуулахгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах чиглэлээр гаргаж буй шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Улсын Их Хурлын дарга сонсож, Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

6 өдрийн өмнө