Улаанбуудай, будаа, ургамлын тосыг гааль болон НӨАТ-аас чөлөөлнө

2020 оны 11 сарын 142020-11-14
Улаанбуудай, будаа, ургамлын тосыг гааль болон НӨАТ-аас чөлөөлнө

Засгийн газрын ээлжит бус  хуралдаанаар хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргажээ.
Хуульд заасанчлан зарим нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүнийг Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай төслүүийг яаралтай горимоор УИХ-д өргөн барихаар болсон байна.

Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Өнгөрсөн дөрөвдүгээр сард Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн хүрээнд цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, шаардлагатай хүнсний болон бусад нөөцөд байх бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, түүний санхүүжилтийг шийдвэрлэхээр тусгасан. Энэ дагуу гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан, гурвалжин, шар будаа болон ургамлын тосыг Гааль, НӨАТ-аас чөлөөлөхөөр байгаа. Өвөлжилтийг хүндрэлгүй давахын тулд шаардагдах өвс, тэжээл, хүнсний улаанбуудай,  улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг мөн Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан Засгийн газраар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо” гэсэн юм.

Санал болгох

О.Амартүвшин: Хөл хориог он дуустал сунгахад 430 мянган хүн ажилгүй болно

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр “COVID19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж, цаашид эдийн засгийг сэргээх гарц шийдлийн талаар цахимаар мэдээлэл хийлээ.

4 өдрийн өмнө
Бүх төрлийн будаа, улаанбуудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжлээ

Үүсээд байгаа нөхцөл байдал нь хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахын чухлыг улс орнуудад анхааруулсан дохио болж байгааг танилцуулгын эхэнд дурдаад дэлхийн зах зээлд цагаан будаа болон ургамлын тосны нийлүүлэлт багасч байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. ДЭМБ-аас цар тахлын үргэлжлэх хугацаа, үр дагаварыг тодорхойлох боломжгүй талаар мэдэгдэж байгаа юм байна. Халдварын тархалт нэмэгдсэн орнуудад хөл хорио тогтоох, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байгааг дурдсан. Иймд цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарсан хэмээн үзсэн байна.

4 өдрийн өмнө
Ломбард, ББСБ-ын зээлийн хүүг бууруулах, эргэн төлөлтийг зогсоох асуудлаар ярилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.11.23) Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг хүлээн авч уулзав. КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон нөхцөлд банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг доголдуулахгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах чиглэлээр гаргаж буй шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Улсын Их Хурлын дарга сонсож, Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

6 өдрийн өмнө