Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа БНХАУ-д коронавирусийн халдвар анх илрэхэд л Уханьд очиж, хөрш орны хүмүүсийг эмчлэх саналтай байгаагаа Улсын онцгой комисст дуулгасан. Гэсэн хэдий ч манай улс коронавирусээс сэргийлэн БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа хааж, хил дээр хөл хорио тогтоосон тул Ж.Амарсанаа эмчийг явуулах боломжгүй гэсэн юм.
Энэ долоо хоногт Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдлаа. Уламжлалт эмнэл зүйгээр мэргэшсэн Ж.Амарсанаа эмчийг ажиллуулъя гэж олон нийтийн сүлжээнд иргэд ихээр бичжээ.
Харин энэ талаар хүний эх эмч Ж.Амарсанаа өөрийн фэйсбүүктээ, "Намайг Сэлэнгэ аймаг байтугай ХӨСҮТ-д оруулахгүй. МАН чинь улстөржүүлээд, намайг юунд ч оруулахгүй байгаа биз дээ" гэжээ.
