TIME 5 АСУУЛТ | БАНКНЫ ГҮЙЛГЭЭ

2020 оны 11 сарын 142020-11-14
TIME 5 АСУУЛТ | БАНКНЫ ГҮЙЛГЭЭ

TIME сайт тухайлсан нэг сэдвээр иргэдээс ирүүлсэн 5 асуултад хариулт авдаг. Энэ удаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед банкны төлбөр тооцоотой холбоотой гарч буй түгээмэл асуултад Монголбанкнаас хариулт авлаа.

________________________________________________________________________________

1.Төлбөр тооцоо хэвийн тасалдахгүй хийгдэх үү?

Монголбанк нь банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцоо буюу 3 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээг 24/7 буюу тасралтгүй үргэлжлэх зарчмаар, харин их дүнтэй төлбөр тооцоо буюу 3 саяаас дээш дүнтэй гүйлгээг ажлын өдрүүдэд 09:00-16:30 цагийн хооронд дамжуулдаг.  Иймд цар тахлын үед ч төлбөр тооцооны системүүд хэвийн горимоор ажиллах тул  бэлэн мөнгөөр дамжин халдварлах эрсдэлээс сэргийлж, бэлэн бус төлбөр тооцоо буюу карт, интернэт, мобайл гүйлгээг өргөнөөр ашиглахыг зөвлөж байна.

2. Банк хоорондын их дүнтэй гүйлгээ ямар цагт хийгдэх вэ?

-Банк хоорондын их дүнтэй гүйлгээний систем болох “Банксүлжээ” систем ердийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-16:30 цагийн хооронд тогтмол хэвийн ажиллана. Банкууд хэрэглэгчийн их дүнтэй гүйлгээ хийх хүсэлтийг хүлээн авснаас хойш 1 цагийн дотор тухайн гүйлгээг дамжуулах үүрэгтэй тул энэ зарчмаар ажиллана.

3. Цахим банк ашигладаггүй байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн банкны үйлчилгээг яаж авах вэ?

Тухайн банкны хэрэглэгчээр бүртгүүлсэн бол банкныхаа лавлах үйлчилгээний утсанд холбогдож цахим банк хэрэглэх заавар зөвлөгөөг авах боломжтой. 

4. Гадаад төлбөр тооцоог яаж хийх вэ ?

Гадаад төлбөр тооцоог банкууд өөрсдийн системээр дамжуулдаг тул үүнтэй холбоотой асуудлаар банкиндаа хандаж, тодруулга мэдээлэл авч гадаад гүйлгээг хийх боломжтой.

5. Онлайнаар зээл олгох уу?

Зарим хэлбэрийн зээлүүдийг цахимаар авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг харилцагч банкиндаа хандаж, тодруулга мэдээлэл авна уу.

________________________________________________________________________________

Банкуудын харилцах үйлчилгээний лавлах утас:  

ХХБ - 18001977, 19001977, www.tdbm.mn

Хаан банк – 18001917, www.khanbank.mn

Голомт банк – 70111646, 18001646, www.golomtbank.mn

Төрийн банк – 18001881, www.statebank.mn

Хас банк – 18001888, 75771888, www.xacbank.mn

Капитрон банк – 18002020, www.capitronbank.mn

Ариг банк – 70133060, www.arigbank.mn

Богд банк – 75771199, www.bogdbank.mn

Тээвэр хөгжлийн банк – 77169999, www.transbank.mn

Үндэсний хөрөнгө оруулалтын банк – 18001188, www.nibank.mn

Чингис хаан банк -  18001300, www.ckbank.mn

Кредит банк -  18001808, 70101808, 11319038, www.creditbank.mn

Хөгжлийн банк – 70130516, 70130513, www.dbm.mn

Санал болгох

О.Амартүвшин: Хөл хориог он дуустал сунгахад 430 мянган хүн ажилгүй болно

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр “COVID19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж, цаашид эдийн засгийг сэргээх гарц шийдлийн талаар цахимаар мэдээлэл хийлээ.

4 өдрийн өмнө
Бүх төрлийн будаа, улаанбуудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжлээ

Үүсээд байгаа нөхцөл байдал нь хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахын чухлыг улс орнуудад анхааруулсан дохио болж байгааг танилцуулгын эхэнд дурдаад дэлхийн зах зээлд цагаан будаа болон ургамлын тосны нийлүүлэлт багасч байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. ДЭМБ-аас цар тахлын үргэлжлэх хугацаа, үр дагаварыг тодорхойлох боломжгүй талаар мэдэгдэж байгаа юм байна. Халдварын тархалт нэмэгдсэн орнуудад хөл хорио тогтоох, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байгааг дурдсан. Иймд цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарсан хэмээн үзсэн байна.

4 өдрийн өмнө
Ломбард, ББСБ-ын зээлийн хүүг бууруулах, эргэн төлөлтийг зогсоох асуудлаар ярилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.11.23) Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг хүлээн авч уулзав. КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон нөхцөлд банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг доголдуулахгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах чиглэлээр гаргаж буй шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Улсын Их Хурлын дарга сонсож, Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

6 өдрийн өмнө