Ээлжийн ажил эрхэлдэг хүмүүс астматай болох магадлал өндөр байдаг

2020 оны 11 сарын 172020-11-17
Ээлжийн ажил эрхэлдэг хүмүүс астматай болох магадлал өндөр байдаг

Ээлжийн ажилчид, ялангуяа байнгын шөнийн цагаар ажилладаг хүмүүст астма өвчин тусах эрсдэл нэмэгддэг болохыг судалгаагаар баталсан байна. 

Манчестерийн Их Сургууль, NHS Foundation Trust тэргүүтэй олон улсын эрдэмтдийн баг хамтран 280,000 оролцогчдын дунд судалгаа хийсэн. Судалгааны баг магадлалын харьцаа статистикийн аргыг ашиглан астмагийн оношлогоо, уушгины үйл ажиллагаа, шинж тэмдгүүд дээр үндэслэн ээлжийн ажилтай хүмүүс болон өдрийн цагаар ажилладаг хүмүүстэй харьцуулалт хийсэн байна.

Night shifts raise women's cancer risk

Хулгана дээр хийсэн туршилтаар бие махбодийн биологийн цаг ямар байгаагаас хамаарч үрэвсэлт өвчний эрсдэл хэлбэлздэг болохыг тогтоожээ. Ээлжийн ажил нь зөвхөн астма бус амьсгалын замын бусад өвчинд бас нөлөөлж болзошгүй юм байна. Яагаад ийм ялгаатай байдал үүсч байгаа тухай энэ чиглэлээр илүү их судалгаа хийх шаардлагатай байгааг Манчестерийн их сургуулийн клиникийн ахлах багш, доктор Ханна Дуррингтон хэлсэн байна.

Жишээлбэл, Их Британийн нийт ажиллагсдын 20 орчим хувь нь ээлжийн ажил эрхэлж байгаа тул нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судлах зайлшгүй шаардлагатай тулгарч байгааг тэрээр онцолжээ.

 

Санал болгох

Pfizer, BioNTech вакцины талаарх тойм уулзалт ирэх сарын 10-нд болно

Энэ нь Pfizer, BioNTech COVID-19 вакцины яаралтай тусламжийн зөвшөөрлийг хэлэлцэх эхний уулзалт юм байна. 

15 цагийн өмнө
Архи нь дууссаны улмаас гар ариутгагч ууж долоон хүн нас барлаа

Орос Улсад гар ариутгагч бодис ууж долоон хүн нас барж, хоёр хүн сэхээн амьдруулах тасагт комд орсон хэвээр байгаа тухай хэвлэлүүд мэдээлж эхэлсэн.

18 цагийн өмнө
Монгол сэтгүүлчийн бүтээсэн баримтат кино Японоос шагнал хүртлээ

Түүний найруулсан дэлхийн II дайны үеийн Япон хоригдлуудын тухай баримтат кино Японы Арилжааны Телевизүүдийн Холбооны шилдэг бүтээлийн дэд байрын шагнал хүртжээ.

19 цагийн өмнө
Ногоон цайны нэгдлүүд түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдийг устгадаг байж болзошгүй

Австралийн судлаачид ногоон цайны нэгдлийг түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдийг устгахад ашиглажээ. 

21 цагийн өмнө