Zoom-ийн аюулгүй байдлын шинэ функц хакеруудаас сэргийлж чадах уу?

2020 оны 11 сарын 172020-11-17
Zoom-ийн аюулгүй байдлын шинэ функц хакеруудаас сэргийлж чадах уу?

Цар тахлын үеэр Zoom-ийн хэрэглээ эрс нэмэгдэхийн хэрээр хакерууд Zoom хэрэглэгчдийн видео холболтын үеэр халдаж, цочирдом видеонууд, үймээн самуунтай утга агуулга бүхий контентуудыг үзүүлж эхэлсэн нь "Zoombombing" гэх нэрийг бий болгосон. Тэгвэл Zoom-ээс аюулгүй байдлын шинэ функц гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Шинэ функцийг ашигласнаар хэрэглэгч хакераас сэргийлэх, гадны халдлага орж ирсэн тохиолдолд уулзалтыг түр зогсоох боломжтой юм.

Хурлыг түр зогсоохын тулд "Suspend Participant Activities" гэснийг дарна. Ингэснээр бүх видео, аудио, уулзалт, чатыг түр зогсооно. Энэ үед Zoom-ийн аюулгүй байдлын багт мэдэгдэл очих бөгөөд доголдлыг шуурхай оношлох юм байна. Үүнд зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь хакерууд халдсан хойно видео уулзалтыг түр зогсоох нь үр дүнгүй, ямар ч ялгаа алга хэмээн үзэж байгаа юм.

Санал болгох

Pfizer, BioNTech вакцины талаарх тойм уулзалт ирэх сарын 10-нд болно

Энэ нь Pfizer, BioNTech COVID-19 вакцины яаралтай тусламжийн зөвшөөрлийг хэлэлцэх эхний уулзалт юм байна. 

16 цагийн өмнө
Архи нь дууссаны улмаас гар ариутгагч ууж долоон хүн нас барлаа

Орос Улсад гар ариутгагч бодис ууж долоон хүн нас барж, хоёр хүн сэхээн амьдруулах тасагт комд орсон хэвээр байгаа тухай хэвлэлүүд мэдээлж эхэлсэн.

19 цагийн өмнө
Монгол сэтгүүлчийн бүтээсэн баримтат кино Японоос шагнал хүртлээ

Түүний найруулсан дэлхийн II дайны үеийн Япон хоригдлуудын тухай баримтат кино Японы Арилжааны Телевизүүдийн Холбооны шилдэг бүтээлийн дэд байрын шагнал хүртжээ.

19 цагийн өмнө
Ногоон цайны нэгдлүүд түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдийг устгадаг байж болзошгүй

Австралийн судлаачид ногоон цайны нэгдлийг түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдийг устгахад ашиглажээ. 

1 өдрийн өмнө