Байнгын хороодын дарга нар зээлийн хүүгийн асуудлаар цахимаар хуралдаж байна

2020 оны 11 сарын 172020-11-17
Байнгын хороодын дарга нар зээлийн хүүгийн асуудлаар цахимаар хуралдаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар зээлийн хүү, эдийн засгийн асуудлаар байнгын хороодын дарга нартай цахимаар хуралдаж байна. Энэхүү хуралд Монгол банкны дарга оролцож байгаа юм. 

Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор банк, банк бусын зээл, зээлийн хүү иргэдэд дарамт үүсгэж байгаа. Тэгвэл дээрх асуудлаар маргааш Засгийн газар тодорхой шийдвэр гаргах юм. 

 

Санал болгох

О.Амартүвшин: Хөл хориог он дуустал сунгахад 430 мянган хүн ажилгүй болно

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр “COVID19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж, цаашид эдийн засгийг сэргээх гарц шийдлийн талаар цахимаар мэдээлэл хийлээ.

4 өдрийн өмнө
Бүх төрлийн будаа, улаанбуудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжлээ

Үүсээд байгаа нөхцөл байдал нь хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахын чухлыг улс орнуудад анхааруулсан дохио болж байгааг танилцуулгын эхэнд дурдаад дэлхийн зах зээлд цагаан будаа болон ургамлын тосны нийлүүлэлт багасч байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. ДЭМБ-аас цар тахлын үргэлжлэх хугацаа, үр дагаварыг тодорхойлох боломжгүй талаар мэдэгдэж байгаа юм байна. Халдварын тархалт нэмэгдсэн орнуудад хөл хорио тогтоох, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байгааг дурдсан. Иймд цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарсан хэмээн үзсэн байна.

4 өдрийн өмнө
Ломбард, ББСБ-ын зээлийн хүүг бууруулах, эргэн төлөлтийг зогсоох асуудлаар ярилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.11.23) Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг хүлээн авч уулзав. КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон нөхцөлд банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг доголдуулахгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах чиглэлээр гаргаж буй шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Улсын Их Хурлын дарга сонсож, Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

6 өдрийн өмнө