Нийслэлд шахмал түлш борлуулах 610 цэг ажиллаж байна

2020 оны 11 сарын 172020-11-17
Нийслэлд шахмал түлш борлуулах 610 цэг ажиллаж байна

“Таван толгой түлш” ХХК онцгой горимд үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлт, нийлүүлэлтийн ажлыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар баруун болон зүүн бүсийн үйлдвэрүүдэд 290 ажилтан ажиллаж, нийт 3410.76 тонн шахмал түлш үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК 542.335 тонн шахмал түлш үйлдвэрлэх нөөцтэй байна. Харин сайжруулсан шахмал түлшний бэлэн нөөц 95,000 тонн байгаа аж. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулах 610 цэг ажиллаж байна. Өчигдрийн /2020.11.16/ байдлаар 340 борлуулалтын цэгт 2773 тонн түлш, хангамж болон дундын агуулах руу 2667 тонн түлшийг тус тус тээвэрлэжээ. Сайжруулсан шахмал түлшний хот доторх түгээлтийг тээврийн 22 компанийн 397 автомашинаар хийж гүйцэтгэж байна.

Санал болгох

НИТХ зургаан хороотойгоор үйл ажиллагаа явуулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан цахимаар боллоо. Өнөөдрийн хурлаар хороо, дэд хороо байгуулж дарга нарыг томиллоо. НИТХ-ын үйл ажиллагаа зургаан хороо, долоон дэд хороотой явагдахаар боллоо. 

19 цагийн өмнө
QR зөвшөөрөл авах заавар

Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.

20 цагийн өмнө
Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид 07-22 цагийн хооронд зорчино

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна.

1 өдрийн өмнө
Баянзүрх дүүргийн 4,10 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулна

Ойрын хугацаанд 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулна.

1 өдрийн өмнө