Халдварын голомтоор тооцож, дараахь газруудыг халдваргүйжүүлж дуусчээ

2020 оны 11 сарын 172020-11-17
Халдварын голомтоор тооцож, дараахь газруудыг халдваргүйжүүлж дуусчээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн  халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Коронавирусийн голомтод тооцогдсон зарим газрын эцсийн халдваргүйжүүлэлтийг өчигдөр /2020.11.16/ хийжээ. 

Нийт  312 м.кв талбайд 0.06 хувийн жавелионы уусмалаар Оюутны өргөө, МУБИС-ийн оюутны нэг, хоёрдугаар байр, Хөдөлмөрийн дээд сургуулийн дотуур байр,  Багануур дүүргийн цагдаагийн пост 140, ОБХ-ийн байр, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын цэгийн байр, Төлбөр хураах байр ТАЦ, Хяналтын цэг ПҮҮ, Онцгой байдлын хэлтсийн Зил-130 автомашин зэрэг нийт найман обьектод уг халдваргүйжүүлэлтийг хийжээ.

Санал болгох

НИТХ зургаан хороотойгоор үйл ажиллагаа явуулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан цахимаар боллоо. Өнөөдрийн хурлаар хороо, дэд хороо байгуулж дарга нарыг томиллоо. НИТХ-ын үйл ажиллагаа зургаан хороо, долоон дэд хороотой явагдахаар боллоо. 

19 цагийн өмнө
QR зөвшөөрөл авах заавар

Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.

19 цагийн өмнө
Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид 07-22 цагийн хооронд зорчино

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна.

1 өдрийн өмнө
Баянзүрх дүүргийн 4,10 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулна

Ойрын хугацаанд 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулна.

1 өдрийн өмнө