Ерөнхийлөгч Х.Баттулга зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулахыг санал болголоо

3
2020 оны 11 сарын 172020-11-17
Ерөнхийлөгч Х.Баттулга зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулахыг санал болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болголоо.

ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
  1. Төсвийн зардлыг эрс хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
  2. Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох;
  3. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
  4. Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
  5. Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уг албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад санал болголоо.

Санал болгох

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхийг саналыг дэмжлээ

Ерөнхийлөгчийн 2021 оны улсын төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн талаар хэлэлцэн дэмжив. Ерөнхийлөгч хоригтоо төсвийн нийт зардлыг 20 хувь бууруулж, эрсдэлийн сан байгуулах, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах талаар тусгасан. Үүнээс гадна өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэр аж ахуйн нэгж бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах зэрэг санал гаргаад байгаа юм.

3 цагийн өмнө
ХЭҮК-ын Эрүүдэн шүүлт хариуцсан гишүүн хэн байх вэ

Өмнө нь уг албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахад дөрвөн хүн оролцсон боловч нэг нь нэрээ татаж, үлдсэн гурвынх нь хоёр нь Ажлын хэсгийн есөн хүнээс нэг ч санал аваагүй бол нэг нь хоёр хүний л санал авчээ. Иймээс хоёр хүний санал авсан боловч журамд заасан 50 хувиас дээш санал аваагүй П.Оюунчимэг (ХЭҮК-ын гишүүн асан)-ийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулаагүй. Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан ХЗБХ-ны зөвлөх М.Үнэнбат сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, зохион байгуулах саналтай байгаагаа гишүүдэд хэлсэн.

4 цагийн өмнө
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзжээ

Бүлгийн хуралдаанаас ирэх оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. 

6 цагийн өмнө
Сонгинохайрханчуудыг С.Мөнхчулуун, Н.Батшугар, Г.Очирбат, Х.Бат-Ялалтын хэн нь төлөөлөх вэ

Цар тахлын үед нөхөн сонгууль явуулах уу, хойшлуулах уу гэдэг асуудал ч яригдаж магадгүй. Нөгөө талаар 28 дугаар тойргоос сонгогдсон гурван гишүүний хоёр нь эзгүй байна. Д.Сумъяабазар Улаанбаатар хотын захирагч болсон бол Н.Учрал гишүүний бие тааруу байгаа юм.

8 цагийн өмнө