Д.Сумъябазар: Маргаашаас эхлэн нийтийн тээвэр болон явган хүмүүсийг цагийн хуваарийн дагуу зорчуулна

2020 оны 11 сарын 172020-11-17
Д.Сумъябазар: Маргаашаас эхлэн нийтийн тээвэр болон явган хүмүүсийг цагийн хуваарийн дагуу зорчуулна

Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Бидний тооцоолж байснаас олон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа учаас хөдөлгөөнийг хумих байдал руу орохгүй бол эрсдэл дагуулж байна. 

Маргаашаас эхлээд нийтийн тээврийн хэрэгсэл  07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу цагийн хуваарьт шилжиж байна. Явганаар явж байгаа хүмүүс ч энэ цагийн хуваарийн дагуу зорчино. Бусад үед хөдөлгөөн зогсоно. Өнөөдөр л гэхэд 40-50 мянган машин хөдөлгөөнд орсон байна"гэв. 

ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан "Монголчууд бид амьдралын хэвийн горимдоо буцаж орохын тулд сахилга баттай байх хэрэгтэй. Улаанбаатарын замын хөдөлгөөний нягтрал хөдөлгөөн 30 мянга орчим байлаа. Замын уулзвар дээр цагдаагийн алба хаагчид ялгалт хийж байгаа. Цагдаагийн албан хаагчид дүүрэг дүүрэгт нь блоклож ажиллаж байгаа. 

Энэ байдлыг ялгахын тулд түр зогсолт хийж байна. Цаашид хөдөлгөөний нягтралыг албадлагаар сийрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэд зөв ойлгож, онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсэж байна"гэлээ.

Санал болгох

НИТХ зургаан хороотойгоор үйл ажиллагаа явуулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан цахимаар боллоо. Өнөөдрийн хурлаар хороо, дэд хороо байгуулж дарга нарыг томиллоо. НИТХ-ын үйл ажиллагаа зургаан хороо, долоон дэд хороотой явагдахаар боллоо. 

19 цагийн өмнө
QR зөвшөөрөл авах заавар

Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.

19 цагийн өмнө
Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид 07-22 цагийн хооронд зорчино

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна.

1 өдрийн өмнө
Баянзүрх дүүргийн 4,10 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулна

Ойрын хугацаанд 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулна.

1 өдрийн өмнө