Дараахь 13 салбарын автомашин заавал тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо

6
2020 оны 11 сарын 162020-11-16
Дараахь 13 салбарын автомашин заавал тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо

Улсын онцгой комиссоос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Зөвхөн нэр бүхий 13 салбарт  үйл  ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт  ажиллагсдад дээрх хязгаарлалт хамаарахгүй.

Мөн Нийслэлийн Засаг дарга дээрх 13 салбарын автомашиныг заавал тусгай зөвшөөрөлтэй автомашинаар хөдөлгөөнд оролцохыг даалгасан захирамжаа цуцласан байна.

Өөрөөр хэлбэл, дараахь 13 салбарын ажлын унаа, ажилчдын унаа тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болсон бөгөөд албаныхан тухайн унааг зогсоосон бол ажлын үнэмлэхээ үзүүлэх шаардлагатай юм.

124939774_354171959016020_8374916215177063204_n_20201112020811.jpg

 

Санал болгох

Дэмжлэг шаардлагатай цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн өгнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.

7 цагийн өмнө
Я.Содбаатар: 12 дугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн хичээл танхимаар орохгүй

Арван хоёрдугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн танхимын хичээлийг зогсоож, 12 сарын 18-наас хоёрдугаар сарын нэгэн хүртэл амраана. Их дээд сургуулиудын тухайд нэгдүгээр сарын 5-ныг хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. 

7 цагийн өмнө
Д.Золжаргал Архангайн Засаг даргын ажилдаа орлоо

УИХ-ын сонгуулиар Архангай аймагт өрсөлдсөн боловч өвдөг шороодсон Д.Золжаргалыг аймгийнх нь АН Засаг даргад нэр дэвшүүлсэн. Д.Золжаргал нь аймгийнхаа АН-ын дарга бөгөөд аймгийн ИТХ дахь 39 төлөөлөгчийн 20 нь АН-ынх юм.

10 цагийн өмнө