Нөөцийн махны худалдааг иргэдэд ойртуулахаар ажиллаж байна

1
2020 оны 11 сарын 162020-11-16
Нөөцийн махны худалдааг иргэдэд ойртуулахаар ажиллаж байна

УОК-оос байгуулсан Хүнсний хангамжийн шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр нийслэлийн зургаан дүүргийн 19 байршилд нөөцийн махыг худалдан, борлууллаа.  

Өнөөдрийн /2020.11.16/ 14:00 цагийн байдлаар нийт 62.1 тонн нөөцийн мах борлуулжээ.

Цаашид  нөөцийн махны худалдааг иргэдэд илүү ойртуулахын тулд борлуулах тусгай цэгүүдээс гадна орон сууц, хотхон, гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээр  дамжуулан борлуулах ажлыг мах  нөөцлөх гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өглөө.  

Санал болгох

НИТХ зургаан хороотойгоор үйл ажиллагаа явуулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан цахимаар боллоо. Өнөөдрийн хурлаар хороо, дэд хороо байгуулж дарга нарыг томиллоо. НИТХ-ын үйл ажиллагаа зургаан хороо, долоон дэд хороотой явагдахаар боллоо. 

18 цагийн өмнө
QR зөвшөөрөл авах заавар

Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.

18 цагийн өмнө
Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид 07-22 цагийн хооронд зорчино

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна.

1 өдрийн өмнө
Баянзүрх дүүргийн 4,10 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулна

Ойрын хугацаанд 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулна.

1 өдрийн өмнө