Өнөөдөр 06:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврээр 24293 хүн зорчжээ

2020 оны 11 сарын 162020-11-16
Өнөөдөр 06:00-10:00 цагийн хооронд  нийтийн тээврээр 24293 хүн зорчжээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж буй. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 20 аж ахуйн нэгжийн 827 тээврийн хэрэгсэл гарсан бөгөөд автобуснуудыг  рейс бүрт 19 эцсийн зогсоол, 10 дундын зогсоолуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн байна. 

Улс даяар бэлэн байдлын зэрэг шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн автобуснууд цагийн тусгай горимоор явж буй.  Өнөөдөр өглөөний 06:00-10:00 цагийн байдлаар 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 24293 хүн зорчжээ.  Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн зорчигч урсгалын судалгааг тээврийн хэрэгслүүдэд байрлуулсан  хяналтын камерыг ашиглан хянаж байгаа аж.  Зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд хүн хоорондын зайг 1.5 метр байхаар санамж нааж зорчигчдод мэдээллэх ажлыг Авто тээврийн хяналтын улсын байцаагч болон Зорчигч тээврийн нэгдэл, Зорчигч тээвэр-3, Сити баз консултинг ХХК хамтран хийж  байна.

Нийтийн тээврийн газраас автобусны  жолооч нарт халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, зорчигч болон  жолоочийг тусгаарлах хаалт хэрэгслээр бүрэн хангаж ажиллахыг аж ахуй нэгжүүдэд үүрэг болгосон. Энэ ажлын хэрэгжилтэд мөн Авто тээврийн хяналтын улсын байцаагч нарыг хяналт тавьж ажиллах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох

НИТХ зургаан хороотойгоор үйл ажиллагаа явуулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан цахимаар боллоо. Өнөөдрийн хурлаар хороо, дэд хороо байгуулж дарга нарыг томиллоо. НИТХ-ын үйл ажиллагаа зургаан хороо, долоон дэд хороотой явагдахаар боллоо. 

19 цагийн өмнө
QR зөвшөөрөл авах заавар

Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.

20 цагийн өмнө
Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид 07-22 цагийн хооронд зорчино

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна.

1 өдрийн өмнө
Баянзүрх дүүргийн 4,10 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулна

Ойрын хугацаанд 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулна.

1 өдрийн өмнө