Дахин нэг вакцин 94.5 хувийн үр дүнтэй болох нь туршилтаар батлагдлаа

2020 оны 11 сарын 172020-11-17
Дахин нэг вакцин 94.5 хувийн үр дүнтэй болох нь туршилтаар батлагдлаа

АНУ-ын биотехнологийн “Moderna” компанийн туршиж байгаа вакцин коронавирусийн эсрэг 94.5 хувийн үр дүнтэй болох нь туршилтаар батлагдлаа. Энэ нь дэлхий нийтийн итгэл найдварыг дахин нэг шатаар ахиулж байна.  Вакцины туршилтад 30.000 хүн оролцжээ. Урьдчилсан байдлаар вакцины нэг тун 32-37 ам.доллар байх болов уу гэж таамаглаж байгаа юм байна.

“Moderna” компани тун удахгүй энэ ондоо багтааж вакцин үйлдвэрлэх зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа. Хэрэв зөвшөөрлөө авбал нэн түрүүнд АНУ-ын эмнэлгийн ажилтнууд, өндөр настнууд, суурь өвчтэй хүмүүст вакцин хийх юм. Харин 2021 оны дөрөвдүгээр сар гэхэд бүх хүнийг вакцинжуулна хэмээн тооцоолсон тухай судлаач Фаучи хэлжээ. АНУ-ын бүтээж байгаа хоёр дахь вакцин ийнхүү өндөр үр дүнгээ өгч байгаа нь энэ. 

Санал болгох

Pfizer, BioNTech вакцины талаарх тойм уулзалт ирэх сарын 10-нд болно

Энэ нь Pfizer, BioNTech COVID-19 вакцины яаралтай тусламжийн зөвшөөрлийг хэлэлцэх эхний уулзалт юм байна. 

15 цагийн өмнө
Архи нь дууссаны улмаас гар ариутгагч ууж долоон хүн нас барлаа

Орос Улсад гар ариутгагч бодис ууж долоон хүн нас барж, хоёр хүн сэхээн амьдруулах тасагт комд орсон хэвээр байгаа тухай хэвлэлүүд мэдээлж эхэлсэн.

18 цагийн өмнө
Монгол сэтгүүлчийн бүтээсэн баримтат кино Японоос шагнал хүртлээ

Түүний найруулсан дэлхийн II дайны үеийн Япон хоригдлуудын тухай баримтат кино Японы Арилжааны Телевизүүдийн Холбооны шилдэг бүтээлийн дэд байрын шагнал хүртжээ.

18 цагийн өмнө
Ногоон цайны нэгдлүүд түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдийг устгадаг байж болзошгүй

Австралийн судлаачид ногоон цайны нэгдлийг түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдийг устгахад ашиглажээ. 

21 цагийн өмнө