Танилц: Ерөнхий сайдын илтгэсэн эдийн засгийн 23 арга хэмжээ

1
2020 оны 11 сарын 182020-11-18
Танилц: Ерөнхий сайдын илтгэсэн эдийн засгийн 23 арга хэмжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай хэлэлцсэн. Гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэнтэй холбоотойгоор Засгийн газар шуурхай хуралдаж 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна. 

  1. Иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 0-18 насны хүүхдэд сар бүр олгох 100 мянган төгрөг, нийгмийн халамжийн тэтгэвэр, тусламжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдад тус тус даалгаж байна. Хүүхдийн 100 мянган төгрөг долдугаар сарын 1 хүртэл олгогдоно 
  2. 2021 оны долдугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд ногдуулж тайлагнасан боловч, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААН, байгууллагыг алданги торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг даалгалаа. 
  3. 2021 оны долдугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөр, төлвөл зохих төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг даалгалаа. 
  4. 2021 оны долдугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд худалдааны төв болон үйлдвэр үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээслэсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан  нь гэрээ болон татварын баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах албан татварын хөнгөлөлт эдлүүлэх хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг даалгалаа. 
  5.  2021 оны долдугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор импортоор орж ирэх бүх төрлийн будаа, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт хаваржилтыг хүндрэлгүй давах өвс, үр тариа, малын тэжээл, хүнсний буудайг импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас монгол улсад борлуулсан ургамлын тос, дотооддоо боловсруулсан өвс, мал амьтны бүх төрлийн тэжээл, хүнсний будааг нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг даалгалаа. 
  6. Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудын хамтарсан шуурхай ажлын хэсгүүдийг байгуулан эрүүл мэндийн яамнаас гаргасан халдвар хамгааллын шаардлагыг хангуулсны үндсэн дээр хүнсний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, савлалт хүргэлт, тараалт борлуулалтын үйлчилгээг хэвийн явуулж ажиллахыг Шадар сайд Я.Содбаатарт даалгаж байна. 
  7. Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийг 2021 оны долдугаар сарын 1-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах, Ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгалаа. 
  8. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, ААН-үүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах шийдвэрийг хэрэгжүүлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж хүүг нэгтгэх тооцох зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж хугацааг сунгахтай холбоотой зохицуулалтын арга хэмжээг  2020 оны 11-р сарын 1-нээс 2021 оны 7-р сарын 1 хүртэл үргэлжлүүлэхийг даалгаж байна. 
  9. Ашигт малтмал газрын тос экспортлодог ААН-үүдийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж нийт ажилтнуудыг халдварт өвчнөөс хамгаалж аюулгүй нөхцөл байдлыг бүрдүүлэхийг Уул уурхайн сайдад үүрэг болголоо.
  10. Монгол Хятадын хилийн боомтын ногоон гарцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмал газрын тосны экспортыг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх асуудлыг БНХАУ-ын талд дипломат шугамаар тавьж шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо. 
  11. Ашигт малтмал, газрын тосны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар ажиллуулах, Таван толгой, Нарийн сухайтын бүлэг орд, Оюу толгойн ордын хүрээнд Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтоор тээвэр хийж буй жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж тус бүсийг ногоон бүс болгон зарлаж, тээвэрлэлтийн дараалал үүсгэхгүйгээр зохион байгуулахыг Шадар сайдад даалгалаа. 
  12. Монгол Улсад ирж буй бүх төрлийн шуудан, илгээмжийг ариутгаж халдваргүйжүүлэхийг Шадар сайдад үүрэг болголоо. 
  13. 2021 оныг дуустал хугацаанд Коронавирус халдварт цар тахлын оношлогоо эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор орж ирж байгаа оношлуур, эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис амны хаалтыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлсөн шийдвэрийг иргэд олон нийтэд танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгаж байна. 
  14. Татвар төлөгч 2020 оны татварын жилийн тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалласан дөрвөн жилийн хугацаанд ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн 19-р зүйлд заасан журмын дагуу хасаж тооцох тухай хуулийн заалтыг иргэд олон нийтэд таниулахыг Татварын ерөнхий газрын даргад даалгалаа. 
  15. Татвар гаалийн байгууллагын цахим шилжилтийг эрчимжүүлж гаалийн бүрдүүлэлт хийх татварын тайлан гаргах татвар төлөх, иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг цахимжуулж иргэдтэй нүүр тулан ажиллахаас зайлсхийхийг үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст даалгалаа. 
  16. Татварын өртэй, татвар төлөгч улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа ажил үйлчилгээний төлбөрийн авлага бусад татварын илүү төлөлттэй тохиолдолд тухайн албан татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг суутгаж ажиллахыг Сангийн сайдад үүрэг болголоо. 
  17. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн бизнесийг сэргээхэд чиглүүлж, тус сангийн үйл ажиллагааг идэвхтэй болгоход анхаарахыг ХХААХҮ-ийн сайдад даалгаж байна. 
  18. Төсвийн болон төрийн байгууллагад, ААН-үүдэд ажил үйлчилгээ үзүүлсэн бараа нийлүүлсэн этгээдийн төлбөрийг түргэн шуурхай барагдуулж ажиллахыг бүх төсвийн захирагч нарт үүрэг болгож байна. 
  19. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, дотоодын үйлдвэрийн тасралтгүй ажиллагааг дэмжих зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.1-р зүйлд заасныг үндэслэн дотоодын барааг худалдан авахыг бүх төсвийн захирагч нарт үүрэг болгож байна. 
  20. ААН-үүдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах зорилгоор тендер зарлах хугацааг 12-р сарын 4 хүртэл сунгахыг бүх төсвийн захирагч нарт үүрэг болгож байна. 
  21. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан төсвийн орлогын бүрдүүлэлттэй уялдуулан төсвийн захирагч нарын төсвийг хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн цалин, тэтгэврээс бусад зардлыг эрэмбэ тогтоож санхүүжүүлэхийг Сангийн сайдад даалгалаа. 
  22. Үйлдвэрлэл үйлчилгээ, ААН-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр эдийн засаг төсөв санхүүгийн талаар авах арга хэмжээний саналаа засгийн газрын гишүүн бүр судалж боловсруулан УОК-ын хуралд танилцуулан яаралтай шийдвэрлэн ажиллахыг үүрэг болголоо. 
  23. Хүн хооронд 2м зай барих, амны хаалт тогтмол хэрэглэх, үйлчлүүлэгч, ажилтны биеийн халууныг тогтмол үзэх, гар халдваргүйжүүлэгч байрлуулж, ариутгал өдөр тутам хийх зөвлөмжийг олон нийтэд хүргэх ажлыг Шадар сайдад үүрэг болголоо. 

Санал болгох

Дэмжлэг шаардлагатай цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн өгнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.

16 цагийн өмнө
Я.Содбаатар: 12 дугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн хичээл танхимаар орохгүй

Арван хоёрдугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн танхимын хичээлийг зогсоож, 12 сарын 18-наас хоёрдугаар сарын нэгэн хүртэл амраана. Их дээд сургуулиудын тухайд нэгдүгээр сарын 5-ныг хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. 

16 цагийн өмнө
Д.Золжаргал Архангайн Засаг даргын ажилдаа орлоо

УИХ-ын сонгуулиар Архангай аймагт өрсөлдсөн боловч өвдөг шороодсон Д.Золжаргалыг аймгийнх нь АН Засаг даргад нэр дэвшүүлсэн. Д.Золжаргал нь аймгийнхаа АН-ын дарга бөгөөд аймгийн ИТХ дахь 39 төлөөлөгчийн 20 нь АН-ынх юм.

20 цагийн өмнө