"Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байна

2020 оны 11 сарын 192020-11-19
"Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байна

Засгийн газар болон Улсын Онцгой Коммисийн шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь бүрэн зайнаас ажиллаж, онлайн горимоор арилжааг хэвийн явуулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 154,223,775.70 төгрөгийн үнийн дүн бүхий 3,029,385 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мерекс" ХК (MRX +15.00%) болон "Гермес Центр" ХК (HRM +12.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХК (UID -7.37%) болон "Адуун Чулуун" ХК (ADL -5.16%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн нийт 3,192  ширхэг нэгж эрх 334,752 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.63 хувиар буурч, 17478.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,577,997,583,052.72 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Санал болгох

Арилжааны зарим банкны салбар ажиллаж эхэллээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу арилжааны зарим банк өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Ингэхдээ зөвхөн тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжгүй иргэдэд үйлчлэхээ мэдэгдэж байна. Тодруулбал, зайнаас үйлчлүүлэх боломжгүй иргэдэд зөвхөн тэтгэвэр, тэтгэмж олгоно. 

14 цагийн өмнө
Оргил худалдааны төв 250 нэр төрлийн барааг 10 хувийн хямдралтай худалдаалж байна

“ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВ” нь Covid19 цар тахалтай холбоотой УОК-оос хөл хорио, онцгой дэглэм тогтоосон энэ үед буюу 2020-12-01-ныг өдрийг хүртэл НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН хүрээнд дараах шийдвэрийг гаргасан.

2 өдрийн өмнө
Ирэх онд мал бүрээс 0-2000 төгрөгийн татвар авна

Манай улсын мал, сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая тоо толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрсэн. Энэ нь хүн амын хүнсний хэрэгцээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна.

2 өдрийн өмнө