Г.Дамдинням: Цагдаа нарт эрүүл аюулгүйн ямар ч ажиллагаа алга

11
2020 оны 11 сарын 192020-11-19
Г.Дамдинням: Цагдаа нарт эрүүл аюулгүйн ямар ч ажиллагаа алга

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Хуульзүйн сайдад хандан цагдаагийн албан хаагчдад өгсөн үүрэг даалгавар, чиглэлдээ анхаарал хандуулахыг хүсэв.

Тэрбээр "Зам дээр байгаа хууль хүчний албан хаагчдадаа баярлаж байгаа. Өчигдөр төрийн ордонд цуглах гээд ажилтай явж байхад УИХ гишүүн намайг замын цагдаа саатуулж, зам дээр 30 минут зогсоолоо. Энэ хугацаанд тухайн цагдаагийн харилцаа, ойртож байгаа контакт эрүүл аюулгүйн ажиллагаа алга. Та нар өгч байга үүрэг даалгавах, чиглэлдээ анхаарах хэрэгтэй байна" гэлээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "УИХ-ын гишүүд өчигдөр Төрийн ордонд яаралтай хуралтай байсан. Энэ үеэр УИХ-ын гишүүний үнэмлэхийг үндэслэж хөдөлгөөнд оролцуулах үүрэг чиглэл өгсөн. Тантай харилцааны хувьд зөрчил гаргаж харьцсан гэх замын цагдаагийн хувийн дугаараар асуудлыг бид тодруулж эргэж хариулт өгнө" гэв.

Санал болгох

Туркийн Десбаш чөлөөт бүсийн захиргаатай хамтран ажиллана

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов.

14 цагийн өмнө
АНУ-ын ҮАБЗ-ийн орлогч К.Кэмпбэлл чөлөөт худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортыг идэвхжүүлнэ гэлээ

АНУ-д ажлын айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Вашингтон хотноо АНУ-ын Конгрессийн Олон улсын байгаль хамгаалах бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ.

14 цагийн өмнө
Нийслэлд ДӨРӨВ хоногийн шатахууны нөөцтэй байна

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, шатахуун импортлогчид хамтран шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Манай улс шатахууны 95 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Сар болгон гэрээний дагуу 28 мянган тонн АИ92 авах харилцан үүрэг хүлээсэн байдаг. Наймдугаар сарын сүүлээс нийлүүлж чадахаа больсноо мэдэгдсэн. Ёсдүгээр сард 17 мянган тооныг өгнө гэж мэдэгдсэн. Улмаар Хятадын талтай гэрээ хийсэн. ААН-үүд үлдэгдэл шатахууны нөөцийг авахаар гэрээ хийж, мөнгөө төлчихсөн. Гэтэл өчигдөр өглөө ОХУ-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл нийлүүлэх боломжгүй гэж гэнэт мэдэгдсэн. 

17 цагийн өмнө
Шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар удахгүй мэдээлэл хийнэ

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр шатахуун импортлогчидтой яг одоо уулзаж байгаа бол Ашигт малтмалын газар, Уул уурхайн сайд, Сангийн сайд нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж байна. Үүний дараа шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар талуудын нөхцөл байдал, хэлэлцээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцаж гарц, шийдлийг ярилцана. Уулзалт дууссаны дараа албаны эх сурвалж болон шатахуун импортлогчдийг нээлттэй мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгуулна гэж мэдээллээ. 

18 цагийн өмнө