Б.Энхбаяр: Архийг сар жилээр хорьсон улс дэлхийн түүхэнд байхгүй

26
2020 оны 11 сарын 192020-11-19
Б.Энхбаяр: Архийг сар жилээр хорьсон улс дэлхийн түүхэнд байхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр архи, согтууруулах ундаа худалдахыг хязгаарлаж байгаа нь үүний худалдааг илүү далд, хууль бус хэлбэрт шилжүүлэх үндэслэл болж байгааг анхаарууллаа.

Тэрбээр “Архи, согтууруулах ундааг худалдаалах асуудлыг цаашид хэр хугацаанд хорих юм бэ? Хэдэн сар, жилээр хязгаарлалт хийсэн улс орон дэлхийн түүхэнд байхгүй. Хатуу хорихоор илүү хууль бус, далд хэлбэрт шилжүүлнэ” гэв.

Үүний хариуд Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Архи, согтууруулах ундааг худалдан, борлуулах шийдвэр тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар гардаг.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоохоос өмнө сар бүрийн 1-ний өмнө архи, согтууруулах ундаа худалдахыг хориглож байсан. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаанд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон. Тийм учраас энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргаас тодруулах нь зүйтэй” гэв.

Санал болгох

У.Хүрэлсүх: Өмч хувьчлалын бодлогыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан ил тод нээлттэй явуулах ёстой

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн хөгжиж, Хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Монголын Хөрөнгийн биржид зочиллоо.

3 цагийн өмнө
МАН-ын бүлэг:  Өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төсөлтэй танилцлаа

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ.

3 цагийн өмнө
УОК: Тусгай нислэгийн зөвшөөрлүүдийг тухайн улсуудаас хүлээж байна

Шадар сайдын чиглэлийн дагуу БНСУ-аас иргэдээ татна

3 цагийн өмнө
С.Ганбаатар: Засгийн газар, ЗГХЭГ, Хууль зүйн яам, Сангийн яам Рио Тинтогийн "бууны ноход"-оор дүүрчихсэн

УИХ дээр Оюутолгойн хэлэлцээрийн мэдээллийг яаралтай сонсох хэрэгтэй

3 цагийн өмнө