Японууд супер компьютер угсарч COVID-19-ийн эсрэг ашиглаж байна

2020 оны 11 сарын 192020-11-19
Японууд супер компьютер угсарч COVID-19-ийн эсрэг ашиглаж байна

Технологийн эрин зуунд шинжлэх ухаан, технологийн салбарт өндөр хүчин чадалтай супер компьютерийн хэрэгцээ, шаардлага өссөн нэмэгдэж байна.  Энэ хэрэгцээ, шаардлагыг хангахын зорилгоор олон төрлийн супер компьютер байгуулах судалгааны ажлыг шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн тэргүүлэх улсууд хэрэгжүүлж байна. Үүний нэг нь 2014 оноос хэрэгжүүлсэн Япон улсын RIKEN хүрээлэнгийн физик, химийн судалгааны төв болон “Fujitsu” компанийн хамтарсан ARM процессорт суурилсан супер компьютер бүтээх төсөл юм.

Уг төслийг Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас нийт 1,2 тэрбум доллараар санхүүжүүлсэн ба төслийн үр дүн A64FX 48C 2.2GHZ ARM процессорт суурилсан 415 PFLOPS хурдтай, нэг секундэд 415*1015 үйлдлийг гүйцэтгэх хүчин чадалтай “Пугаку” супер компьютерийг бүтээсэн байна.

“Пугаку” супер компьютер нь 7,630,848 cpu сувагтай ба Tofu interconnect D (28 Gbps x 2 lane x 10 port) сүлжээгээр холбогдсон 158,976 ширхэг бүрэлдэхүүн компьютерүүдаас бүрдсэн юм. Уг супер компьютерийг 2019 оны арванхоёрдугаар сараас RIKEN хүрээлэнгийн шинжлэх ухаан-судалгааны тооцооллын төвд шилжүүлж байршуулах ажил эхэлж 2020 оны тавдугаар сард шилжүүлэлт, угсралт, тохируулгын ажил бүрэн дуусч COVID-19 цар тахалтай тэмцэхэд эрдэмтэн судлаач нар ашиглаж байна.

"Пугаку” супер компьютер нь 2020 оны зургадугаар сард гаргасан шилдэг 500 супер компьютерийн жагсаалтыг тэргүүлсэн ба 2018 оноос тэргүүлж байсан АНУ-ын “submit” супер компьютераас 2,8 дахин өндөр хүчин чадалтай юм. Уг жагсаалтыг олон улсын судалгааны байгууллагаас жил 2 удаа зургаа болон арваннэгдүгээр саруудад гаргадаг юм.

Эх сурвалж:

https://www.top500.org/lists/hpcg/hpcg-november-2020/

https://www.extremetech.com/extreme/311995-japans-new-arm-based-supercomputer-is-the-fastest-in-the-world

https://www.hpcwire.com/2020/06/22/japans-fugaku-tops-supercomputing-list-415-petaflops/

https://en.wikipedia.org/wiki/Fugaku_(supercomputer)

Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭША У.Батхишигт

Санал болгох

Wi-fi төхөөрөмжөө унтрааж заншвал толгой өвдөх, нойргүйдэх, чих шуугих нь багасна

 Wi-fi технологийн төхөөрөмжөөс ялгарсан цацраг нь биетийн атомыг иончлох хэмжээний энерги агуулаагүй байдаг. Төхөөрөмжөөс ялгардаг цацраг нь ионжоогүй хэдий ч энэ нь аюулгүй гэсэн үг биш юм. Учир нь ионжоогүй цацрагт хүний бие удаан хугацаанд өртвөл сөргөөр нөлөөлж эхэлдэг.

5 өдрийн өмнө
Японууд супер компьютер угсарч COVID-19-ийн эсрэг ашиглаж байна

“Пугаку” супер компьютер нь 7,630,848 cpu сувагтай ба Tofu interconnect D (28 Gbps x 2 lane x 10 port) сүлжээгээр холбогдсон 158,976 ширхэг бүрэлдэхүүн компьютерүүдаас бүрдсэн юм. Уг супер компьютерийг 2019 оны арванхоёрдугаар сараас RIKEN хүрээлэнгийн шинжлэх ухаан-судалгааны тооцооллын төвд шилжүүлж байршуулах ажил эхэлж 2020 оны тавдугаар сард шилжүүлэлт, угсралт, тохируулгын ажил бүрэн дуусч ковид-19 цар тахалтай тэмцэхэд эрдэмтэн судлаач нар ашиглаж байна.

5 өдрийн өмнө
Шанхайн 85 жилийн настай “алхдаг” барилга

Өөрөөр хэлбэл “робот хөл”-ний тусламжтайгаар 7600 тонн жинтэй барилгыг нүүлгэсэн юм.

18 өдрийн өмнө
Интернетийн хурдны дээд амжилт: Секундэд 178 терабайт

Дэлхийн хамгийн хурдан өгөгдөл дамжуулах хурдыг Лондонгийн их сургуулийн инженерүүдийн баг гүйцэтгэж өмнөх дээд амжилтаас 20 хувиар ихэсгэсэн байна.

1 сарын өмнө