Wi-fi төхөөрөмжөө унтрааж заншвал толгой өвдөх, нойргүйдэх, чих шуугих нь багасна

2020 оны 11 сарын 192020-11-19
Wi-fi төхөөрөмжөө унтрааж заншвал толгой өвдөх, нойргүйдэх, чих шуугих нь багасна

Мэдээлэл солилцох Wi-fi технологи бүхий электрон төхөөрөмж нь өөр хоорондоо Wi-fi технологиор холбогдоогүй байх хэвийн үедээ тодорхой хэмжээний радио долгионыг орчин тойрондоо тархаадаг байна. Электрон төхөөрөмжүүд Wi-fi технологиор өөр хоорондоо холбогдсоны дараа хэвийн үеэсээ илүү ихээр радио долгионыг ялгаруулж эхэлдэг. Радио долгион /радио давтамж/ нь цахилгаан орны нэг төрөл ба цахилгаан соронзон орны цацраг үүсгэдэг. Уг цацрагийг ионжсон ба ионжоогүй гэж хоёр ангилагддаг.

Ионжсон цацраг нь их хэмжээний энерги агуулдаг тул тус цацрагт өртсөн биетийн атомын хэсгүүдээс электронуудыг ялган ионжуулдаг байна. Энэхүү энергийн хэмжээ ихэссэнээр бие эрхтэнг гэмтээх аюултай. Харин Wifi технологи бүхий төхөөрөмж ионжоогүй цацраг ялгаруулдаг. Учир нь Wi-fi технологийн төхөөрөмжөөс ялгарсан цацраг нь биетийн атомыг иончлох хэмжээний энерги агуулаагүй байдаг. Төхөөрөмжөөс ялгардаг цацраг нь ионжоогүй хэдий ч энэ нь аюулгүй гэсэн үг биш юм. Учир нь ионжоогүй цацрагт хүний бие удаан хугацаанд өртвөл сөргөөр нөлөөлж эхэлдэг.

Хүний бие секундэд хоёр сая гаруй цусны улаан эсийг үүсгэж байдаг. Цахилгаан соронзон долгионд энэхүү улаан эсүүдийн зарим нь өртөн устдаг байна. Улаан эсийн мембран дотор рецепторууд байдаг энэхүү рецепторууд нь  бидний биеийн хэсгүүдийн хооронд дохио дамжуулагч нэг төрлийн мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэгч бичил антентай төстэй зүйл юм. Энэхүү бичил рецептор нь цахилгаан соронзон долгионыг хүлээн авсан тохиолдолд аюултай гэж үзэн бие мах бодийг хамгаалах  арга хэмжээ авдаг. Үүнээс үүдэн бие организмд сөрөг нөлөөллүүд үүсэж эхэлдэг. Жишээ нь толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, ядаргаа нойргүйдэл зэрэг өвчнүүд үүсэж болно. Мөн эсийн хэрэгцээтэй шим тэжээлийг шингээх чадварыг бууруулдаг ба хорт болон чөлөөт радикалуудыг ялгах эсийн чадварт нөлөөлдөг байна.

Та бид ажлын байр оффис, кино театр, зоогийн газар гэх мэт газруудад цахилгаан соронзон долгионы нөлөөлөлд байнга өртсөөр байдаг бөгөөд үүнээс зайлсхийх боломжгүй. Харин та Wi-fi төхөөрөмжийн хэрэглээг гэртээ зохицуулах бүрэн боломжтой. Үүний тулд хөрш зэргэлдээх айлуудтайгаа зөвшилцөж Wi-fi төхөөрөмжөө ашигладаггүй шөнийн цагаар болон гэртээ эзгүй байх үедээ төхөөрөмжөө унтраах юм уу гурвалсан үйлчилгээний төхөөрөмжийхөө Wi-fi –ийн долгионыг унтраах горимд оруулах зэрэг аргуудыг хэрэгжүүлэх боломжтой. Таны бие унтаж байх үедээ цахилгаан соронзон долгионы нөлөөлөлд өртөхгүй байвал даавар ялгаруулах үйл явц хэвийн явагдах сайн талтай. Иймээс Wi-fi төхөөрөмжийн зохистой хэрэглээг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгоцгооё.

Эх сурвалж:

(1)https://educateemf.com/turn-off-wifi-at-night-for-your-health/

(2) https://emfacademy.com/turn-off-wifi-at-night/

Санал болгох

Wi-fi төхөөрөмжөө унтрааж заншвал толгой өвдөх, нойргүйдэх, чих шуугих нь багасна

 Wi-fi технологийн төхөөрөмжөөс ялгарсан цацраг нь биетийн атомыг иончлох хэмжээний энерги агуулаагүй байдаг. Төхөөрөмжөөс ялгардаг цацраг нь ионжоогүй хэдий ч энэ нь аюулгүй гэсэн үг биш юм. Учир нь ионжоогүй цацрагт хүний бие удаан хугацаанд өртвөл сөргөөр нөлөөлж эхэлдэг.

5 өдрийн өмнө
Японууд супер компьютер угсарч COVID-19-ийн эсрэг ашиглаж байна

“Пугаку” супер компьютер нь 7,630,848 cpu сувагтай ба Tofu interconnect D (28 Gbps x 2 lane x 10 port) сүлжээгээр холбогдсон 158,976 ширхэг бүрэлдэхүүн компьютерүүдаас бүрдсэн юм. Уг супер компьютерийг 2019 оны арванхоёрдугаар сараас RIKEN хүрээлэнгийн шинжлэх ухаан-судалгааны тооцооллын төвд шилжүүлж байршуулах ажил эхэлж 2020 оны тавдугаар сард шилжүүлэлт, угсралт, тохируулгын ажил бүрэн дуусч ковид-19 цар тахалтай тэмцэхэд эрдэмтэн судлаач нар ашиглаж байна.

5 өдрийн өмнө
Шанхайн 85 жилийн настай “алхдаг” барилга

Өөрөөр хэлбэл “робот хөл”-ний тусламжтайгаар 7600 тонн жинтэй барилгыг нүүлгэсэн юм.

18 өдрийн өмнө
Интернетийн хурдны дээд амжилт: Секундэд 178 терабайт

Дэлхийн хамгийн хурдан өгөгдөл дамжуулах хурдыг Лондонгийн их сургуулийн инженерүүдийн баг гүйцэтгэж өмнөх дээд амжилтаас 20 хувиар ихэсгэсэн байна.

1 сарын өмнө