ЭМЯ: Шинээр 37 хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 555 боллоо

2020 оны 11 сарын 202020-11-20
ЭМЯ: Шинээр 37 хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 555 боллоо

Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээлэл эхэлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа" 3625 хүнд шинжилгээ хийж 37 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 

  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн тир машины нэг жолоочийн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ
  • Франкфурт-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирсэн 65 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. 
  • Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа 16 эмч ажилчдын шинжилгээнд коронавирус илрээгүй байна. 
  • Сэлэнгэ аймагт 10 хүнд коронавирус илэрч энэ голомтод 51 тохиолдол бүртгэгдлээ.  
  • Дархан-Уул аймагт 5 хүнд шинээр коронавирус илэрлээ. Ийнхүү энэ голомтод 16 тохиолдол бүртгэгдээд байна. 
  • Дорноговь аймагт 5 хүнд коронавирус илэрч, энэ голомтод 6 тохиолдол бүртгэгдлээ. 
  • Өмнөд Суданаас ирсэн 1 энхийг сахиулагчийн гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. 
  • Улаанбаатар голомттой халдвараас шинээр 15 тохиолдол бүртгэгдлээ. Ийнхүү энэ голомтод 33 тохиолдол бүртгэгдээд байна. 

Нийт батлагдсан тохиолдол 555 боллоо. Үүнээс эдгэрсэн 335, сувиллын ажиглалтад 26, гэрийн ажиглалтад 2, нутаг буцсан 7, ХӨСҮТ-д 213 хүн байна"гэв.

Санал болгох

Өнөөдөр сар хиртэлтийн оргил үе 17 цаг 42 минутад тохионо

Сарны хиртэлт Монголын цагаар 15 цаг 32 минутад эхлэх бөгөөд хамгийн  оргил үе нь 17 цаг 42 минутад хиртэх юм.

6 цагийн өмнө
Ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээ сөрөг гарчээ

Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хилийн төмөр замын өртөөн дээр бичиг баримтны гадаргуугаас арчдасын шинжилгээ авч байгаа.

6 цагийн өмнө
Тэтгэврийн мөнгийг маргаашаас олгоно

Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа зөвлөж байна.

7 цагийн өмнө
Эрээнцав төмөр замын боомтыг нээнэ

Сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор  нээхээр боллоо.

12 цагийн өмнө