Хатуу хөл хорионы дэглэмээс болж БНХАУ Австралиас нүүрс импортолж магадгүй

2020 оны 11 сарын 202020-11-20
Хатуу хөл хорионы дэглэмээс болж БНХАУ Австралиас нүүрс импортолж магадгүй

Манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Хятад Улс нүүрсний импортын хомсдолтой тулгарч болзошгүй, нийлүүлэлт тасалдах магадлалтай байгаа тухай Хятадын хэвлэлүүд онцоллоо. 

Тухайлбал, Бээжин Австралийн нүүрсэнд хориг тавьснаас хойш Монгол Улс Хятадад коксжих нүүрсний гол экспортлогч улс болсон. Манай улс арванхоёрдугаар сарын нэгэн хүртэл хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Тиймээс хатуу хөл хорионы дэглэм нүүрсний импортод нөлөөлж, хомсдолд орж болзошгүй байна гэлээ. Эсвэл энэ ондоо багтаан Австралиас дахин нүүрс импортолж эхлэх хэрэгтэй гэсэн таамгийг "Хятадын макро эдийн засаг" сайтад нийтэлжээ. Манай улсын нүүрсний чанар муу, тээвэрлэлт хүндрэлтэй байгаагаас шалтгаалж Австралийн нүүрсний хоригийг эргэн нэг харах тухай өмнө  мөн л яригдаж байсан.

Зарим судлаачдын хэлж байгаагаар цаашдаа Австралиас импортоо нэмэгдүүлэхээс өөр аргагүй болно гэж хэлж байгаа юм.

Санал болгох

Арилжааны зарим банкны салбар ажиллаж эхэллээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу арилжааны зарим банк өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Ингэхдээ зөвхөн тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжгүй иргэдэд үйлчлэхээ мэдэгдэж байна. Тодруулбал, зайнаас үйлчлүүлэх боломжгүй иргэдэд зөвхөн тэтгэвэр, тэтгэмж олгоно. 

14 цагийн өмнө
Оргил худалдааны төв 250 нэр төрлийн барааг 10 хувийн хямдралтай худалдаалж байна

“ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВ” нь Covid19 цар тахалтай холбоотой УОК-оос хөл хорио, онцгой дэглэм тогтоосон энэ үед буюу 2020-12-01-ныг өдрийг хүртэл НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН хүрээнд дараах шийдвэрийг гаргасан.

2 өдрийн өмнө
Ирэх онд мал бүрээс 0-2000 төгрөгийн татвар авна

Манай улсын мал, сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая тоо толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрсэн. Энэ нь хүн амын хүнсний хэрэгцээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна.

2 өдрийн өмнө