Хүнс, эм, бараа бүтээгдэхүүний түгээлтийг 22:00-06:00 цагийн хооронд хийхээр болгожээ

7
2020 оны 11 сарын 182020-11-18
Хүнс, эм, бараа бүтээгдэхүүний түгээлтийг 22:00-06:00 цагийн хооронд хийхээр болгожээ

Манай улсад коронавирусийн дотоодын халдвар нэмэгдээд байгаа тул хөдөлгөөний хязгаарлалтыг чангатгаж эхлээд байна. Хотын дарга өнөөдөр захирамж гаргаж, хүнс, эм, бараа бүтээгдэхүүний түгээлтийг  шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийхээр болгожээ.

Мөн нийтийн тээврийн автобусууд өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд нийтэд үйлчилж, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Захирамжид:

  • Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 дугаар захирамжийн 1.3-т заасан “Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоосугай” гэснийг “Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоож, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай” гэж өөрчилсүгэй.
  • Цагийн хязгаарлалтыг өөрчилсөнтэй холбогдуулан хүнсний үйлдвэрлэл, худалдаа /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/ эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагууд бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлтийг шөнийн 22:00-06:00 цагийн хооронд зохион байгуулж ажилласугай гэжээ.

Санал болгох

НОБГ:Шинжилгээ өгөх цэгт халдвар хамгааллын дэглэмийг сахиуллаа

Улсын Онцгой комиссоос хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд буцаж чадахгүй байгаа иргэдийг  12 дугаар сарын 1-ний өдрөөс нутаг буцаах, орон нутгийн иргэд явахаасаа 48 цагийн өмнө шинжилгээнд хамрагдсан байх ёстой шийдвэр гаргасан.

8 цагийн өмнө
Товчоодоор хот руу 1322 иргэн нэвтэрч, 1420 иргэн гарсан байна

Албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 768 тээврийн хэрэгслээр 1322 зорчигч хот руу нэвтэрч, 782 тээврийн хэрэгслээр 1420 зорчигч хотоос гарсан байна.

9 цагийн өмнө
Нийслэлийн 2021 оны төсвийг хэлэлцэхээ хойшлууллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцлээ.

3 өдрийн өмнө
17 мянган тээврийн хэрэгсэл QR кодоор оролцох боломжтой боллоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эхлээд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг өгөв.

3 өдрийн өмнө