БЗД-т хэсэгчилсэн дэглэм тогтоон, бүрэн хязгаарлалт хийж байна

2020 оны 11 сарын 182020-11-18
БЗД-т хэсэгчилсэн дэглэм тогтоон, бүрэн хязгаарлалт хийж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өнөөдөр захирамж гаргаж, Гамшгаас хамгаалах хуулийн дагуу тус дүүргийн 4,9,26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн бүрэн дэглэм тогтоохоор шийдвэрлэсэн байна. 

Учир нь одоогоор 4 ба 9 дүгээр хорооны иргэнээс ПСР буюу лабораторийн шинжилгээгээр халдвар тогтоогдсон. 

4 дүгээр хорооны 3-р байрны подвальд амьдарч байсан иргэнээс халдвар илэрсэн. 

Мөн 6 ба 26-р хорооны тохиолдлууд түргэвчилсэн оношлуулаар илэрсэн, лабораторийн шинжилгээгээр эцэслэгдээгүй байгаа. 

 

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг тухай бүр хэрэгжүүлэн ажиллаж байна. Баянзүрх дүүргийн нийт иргэд оршин суугчид та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг даган CoVid-19 -ын халдвараас өөрсдийгөө хамгаалж гэрээсээ гаралгүй хөл хорионы дэглэмийг сахиж ард иргэд та бүхэн тайван байна уу.

Санал болгох

НИТХ зургаан хороотойгоор үйл ажиллагаа явуулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан цахимаар боллоо. Өнөөдрийн хурлаар хороо, дэд хороо байгуулж дарга нарыг томиллоо. НИТХ-ын үйл ажиллагаа зургаан хороо, долоон дэд хороотой явагдахаар боллоо. 

19 цагийн өмнө
QR зөвшөөрөл авах заавар

Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.

19 цагийн өмнө
Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид 07-22 цагийн хооронд зорчино

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна.

1 өдрийн өмнө
Баянзүрх дүүргийн 4,10 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулна

Ойрын хугацаанд 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулна.

1 өдрийн өмнө