Эрээнцавын боомтыг 12-р сарын 1-ний өдөр хүртэл хаана

2020 оны 11 сарын 182020-11-18
Эрээнцавын боомтыг 12-р сарын 1-ний өдөр хүртэл хаана

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрээнцав төмөр замын боомтыг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн 12-р сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар хаахаар шийдвэрлэсэн байна.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комисст Дорнод аймгийн Онцгой комиссоос ийнхүү хүсэлт тавьжээ. Зүүн бүсийн аймгууд болон Дорнод аймгийн хэмжээнд байгаа шатахуун, түлшний нөөц, хангамжийг тооцон үзэж ингэж шийдвэрлэсэн тухай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Санал болгох

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 0 зогсолт хийн, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

24 цагийн хугацаатай хөл хорио тогтоон, сумаас гарах орох хөдөлгөөн болон сум доторх автомашин болон иргэдийн хөл хөдөлгөөнийг хатуу хязгаарлав.

21 цагийн өмнө
Монгол орны хамгийн нам дор газар Хөх нуурын хотгор биш болжээ

Говь-Алтай аймгийн Номингийн говийн Элс хотгор нь 1980 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 149 дүгээр тогтоолоор баталсан хамгийн нам дор цэг болох Дорнод аймгийн Хөх нуурын түвшин д.т.д 560 м цэгээс даруй 34 м-ээр нам юм байна. 

21 цагийн өмнө
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2500 ширхэг түргэвчилсэн оношлуур байна

Мөн 19 тусгаарлах байранд 172 ор, тусгаарлан ажиглах байр 37, сумдад 65 өрөө, 176 ор бэлэн байгаа юм. 

1 өдрийн өмнө
Дорноговь аймагт батлагдсан тохиолдлын наймд нь шинж тэмдэг илрээгүй

Дорноговь аймагт онош баталгаажсан тохиолдлуудын 9 иргэнд нь хамар битүүрэх, халуурах, амт, үнэр мэдрэхгүй байх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Харин 8 иргэнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. 

1 өдрийн өмнө