БЗД-ийн дөрвөн иргэний шинжилгээ сөрөг гарлаа

2
2020 оны 11 сарын 182020-11-18
БЗД-ийн дөрвөн иргэний шинжилгээ сөрөг гарлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 17-18-ны өдрүүдэд 4, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Коронавирусын халдвар авсан нь PCR батлагдсан 4 иргэн, 6, 26 дугаар хороонд түргэвчилсэн шинжилгээгээр илэрсэн 4 тохиолдол бүртгэгдсэн тул дүүргийн Засаг даргын захирамжаар хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоосон. Өнөөдөр 20 цагт 6, 26 дугаар хорооны 4 иргэний PCR хариу бүгд сөрөг гарсан байна.

Санал болгох

НИТХ зургаан хороотойгоор үйл ажиллагаа явуулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан цахимаар боллоо. Өнөөдрийн хурлаар хороо, дэд хороо байгуулж дарга нарыг томиллоо. НИТХ-ын үйл ажиллагаа зургаан хороо, долоон дэд хороотой явагдахаар боллоо. 

18 цагийн өмнө
QR зөвшөөрөл авах заавар

Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.

18 цагийн өмнө
Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид 07-22 цагийн хооронд зорчино

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна.

1 өдрийн өмнө
Баянзүрх дүүргийн 4,10 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулна

Ойрын хугацаанд 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулна.

1 өдрийн өмнө