Я.Содбаатар: Орхонд 13, Говьсүмбэр, Дорноговьд тус бүр нэг тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 11 сарын 192020-11-19
Я.Содбаатар: Орхонд 13, Говьсүмбэр, Дорноговьд тус бүр нэг тохиолдол бүртгэгдлээ

УИХ цар тахлаас үүдэж ээлжит хуралдаанаа цахимаар хийж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед хэрэгжүүлж байгаа ажлын талаар УИХ-д хийх мэдээллээ ийн эхлүүлэв.

"Бид 90 цэгээр цар тахлын сайн дурын шинжилгээ авч байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 135 хүн коронавирусийн онош нь тогтоогдон эмчлүүлж байна. Дотоодод халдвар тархсан байдлыг танилцуулъя.

  • Улаанбаатар - 18
  • Сэлэнгэ - 24
  • Дархан-Уул - 8
  • Дорноговь - 1
  • Говьсүмбэр - 1
  • Орхон аймаг - 13
  • Нийтдээ 65 тохиолдол өнөөдөр өглөөний байдлаар бүртгэгдээд байна.

Улаанбаатар хотод эхэлсэн голомтыг ойрын болон дам хавьтлуудыг 2-3 удаагийн шинжилгээнд хамруулж, хяналт тогтоогоод байна. Одоогоор тохиолдол нэмэгдэхгүй байна.

Сэлэнгээс гарсан голомт буюу Сэлэнгийн төмөр замын голомтоос ихээхэн тоо нэмэгдэж байна. Бид өчигдөр төмөр замын нийт бүрэлдэхүүнийг COVID-19-ийн түргэвчилсэн тест, PCR шинжилгээнд хамрууллаа. Эрсдэлтэй гэж болох 955 хүнээс 945-ыг нь хамруулсан. Шөнөдөө хариу нь гарч байна. Төмөр зам дагасан аймгуудад халдварын тохиолдол эрс нэмэгдсэн нь ийм учиртай" гэлээ.

 

Санал болгох

Дэмжлэг шаардлагатай цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн өгнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.

16 цагийн өмнө
Я.Содбаатар: 12 дугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн хичээл танхимаар орохгүй

Арван хоёрдугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн танхимын хичээлийг зогсоож, 12 сарын 18-наас хоёрдугаар сарын нэгэн хүртэл амраана. Их дээд сургуулиудын тухайд нэгдүгээр сарын 5-ныг хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. 

16 цагийн өмнө
Д.Золжаргал Архангайн Засаг даргын ажилдаа орлоо

УИХ-ын сонгуулиар Архангай аймагт өрсөлдсөн боловч өвдөг шороодсон Д.Золжаргалыг аймгийнх нь АН Засаг даргад нэр дэвшүүлсэн. Д.Золжаргал нь аймгийнхаа АН-ын дарга бөгөөд аймгийн ИТХ дахь 39 төлөөлөгчийн 20 нь АН-ынх юм.

19 цагийн өмнө