Макс одоог хүртэл монголчуудаас уучлалт гуйгаагүй байна

2020 оны 11 сарын 192020-11-19
Макс одоог хүртэл монголчуудаас уучлалт гуйгаагүй байна

Өнгөрсөн сард Red Bull-ын нисгэгч Макс Ферстаппен уралдааны үеэр Ланс Строллтой мөргөлдөж, замаас гарсныхаа дараа түүнийг "тэнэг монгол" гэж дуудан, маргаан дэгдээсэн.

Олон нийтийн сүлжээнд Монгол гэсэн нэрийг хараалын үг болгон ашигласан нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. Түүнийг олон нийтээс уучлалт гуйхыг шаардсан юм. Гэсэн хэдий ч нэг сар гаруй хугацаа өнгөрсөн ч Макс Верстаппен монголын ард түмнээс уучлалт гуйгаагүй хэвээр байна. Тэрээр энэ үйл явдлыг тайлбарлахдаа "Уралдааны үеэр юу ч тохиож болно. Хараалын үг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна. Хүн уурласан үедээ юу ч гэж хэлж магадгүй" хэмээжээ.

Red Bull-ийн техникийн гол түншүүдийн нэг Siemens-ээс Монголын Засгийн газарт хариу илгээх хэрэгтэй тухай мэдэгдэл гаргасан. Siemens захидалдаа "ялгаварлан гадуурхалт, дарамт шахалт, хувь хүн эсвэл бүлэг рүү чиглэсэн аливаа хувийн халдлагыг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдэж, болсон үйл явдлын талаар санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

Телевизийн ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс зүй бус үг хэрэглэсэн, бусдыг доромжилсон тухай нь асуухад Макс Ферстаппен “Надад хамаагүй, миний асуудал биш” гэж хариулсан байна.

Монгол гэдэг үгийг Баруунд нэг хэсэг Дауны синдромтой хүмүүсийг доромжлох маягаар нэрлэдэг байжээ.

Санал болгох

Монгол кино ОУ-ын баримтат киноны наадмаас шагнал хүртлээ

"Хүрд" нэртэй 52 минутын тус баримтат кинонд амиа хорлолт болон амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлийн гишүүдийн тухай өгүүлдэг.

11 цагийн өмнө
Япон улс тахлын үед ЖДҮ-ээ хүүгүй зээл, эргэлтийн хөрөнгөөр дэмжиж байна

Япон улс коронавирусын тархалт, халдвар хамгааллын талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг ард иргэдэд цаг тухайд нь мэдээлэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тухайлбал телевизийн нэвтрүүлгийг өргөн ашиглахын сацуу интернет орчинд цахим сайт (Япон улсын Ерөнхий сайдын өргөөний хэвлэлийн албаны вэб сайт, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайт)-ууд, Facebook, Twitter, YouTube зэрэг сүүлийн үеийн харилцаа холбоо, мэдээллийн сувгуудыг өргөн ашиглаж эрүүл мэнд, эмнэлэгийн үйлчилгээ, эмчилгээ, нийгмийн халамж, ажил эрхлэлт зэрэг бүхий л өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдээллүүдээр ард иргэдээ хангаж байна. 

12 цагийн өмнө
БНСУ цар тахлын үед эмнэлгийн хог, хаягдалд анхаарал хандуулжээ

БНСУ-д цар тахлын эсрэг арга хэмжээ авах зорилгоор Засгийн газраас мэдээллийн технологи ашиглан тандалт судалгаа хийх, холбоо барих, мөрдөх зэргийг тус улсын иргэд хүлээн зөвшөөрч байна. Учир нь сүүлийн үед нийт иргэдийн дунд явуулсан судалгаагаар өөрийн хувийн нууцыг нийгмийн эрүүл мэндийн төлөө золиослоход бэлэн гэж БНСУ-ын иргэдийн 84 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна.

12 цагийн өмнө
Цар тахлын эсрэг Германд хэрэгжүүлсэн арга хэмжээ

2020 оны 11 дүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн ХБНГУ-ын Засгийн газар цар тахлын эсрэг авах арга хэмжээгээ чангатгасан бөгөөд үүнийг товч багцлан авч үзвэл цар тахлын эсрэг ХБНГУ-ын баримталж буй өнөөгийн бодлого, арга хэмжээ дараах чиглэлд голлон төвлөрч байна. Үүнд:

14 цагийн өмнө