З.Мэндсайхан: Хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай хэмжээнд бий

2020 оны 11 сарын 192020-11-19
  З.Мэндсайхан: Хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай хэмжээнд бий

УИХ-ын чуулганаар бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар мэдээлэл өгөв. Түүний өгсөн мэдээллээр улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай хэмжээнд байгаа аж. Тодруулбал:

Мах 40 хоног,
Гурил 166 хоног,
Будаа 57 хоног,
Хуурай сүү 30,
Ургамлын тос 22 хоног,
Төмс 316 хоног
Хүнсний ногоо 62 хоног,
Элсэн чихэр 60 хоног,
Давс 43 хоногийн нөөцтэй байна.
 

Засгийн газар, УОК гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг бүх төрлийн будаа, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малын тэжээл ургамлын тосны түүхий эдийг импортын гаалийн татвараас чөлөөлөх, дотооддоо бий болсон энэ төрлийн бүтээгдэхүүнийг гааль НӨАТ чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон гэдгийг энэ үеэр хэллээ.

Санал болгох

Дэмжлэг шаардлагатай цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн өгнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.

16 цагийн өмнө
Я.Содбаатар: 12 дугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн хичээл танхимаар орохгүй

Арван хоёрдугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн танхимын хичээлийг зогсоож, 12 сарын 18-наас хоёрдугаар сарын нэгэн хүртэл амраана. Их дээд сургуулиудын тухайд нэгдүгээр сарын 5-ныг хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. 

16 цагийн өмнө
Д.Золжаргал Архангайн Засаг даргын ажилдаа орлоо

УИХ-ын сонгуулиар Архангай аймагт өрсөлдсөн боловч өвдөг шороодсон Д.Золжаргалыг аймгийнх нь АН Засаг даргад нэр дэвшүүлсэн. Д.Золжаргал нь аймгийнхаа АН-ын дарга бөгөөд аймгийн ИТХ дахь 39 төлөөлөгчийн 20 нь АН-ынх юм.

19 цагийн өмнө