УИХ-ын чуулган цахимаар цар тахлын асуудлаар хуралдаж байна. Энэ үеэр дотуур байрны асуудлаар мэдээлэл хийлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн "Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 50 ЕБС-ын дотуур байранд 772 хүүхэд, 71 их дээд сургуулийн дотуур байранд 12 мянга гаруй оюутан байрлаж байна.
Оюутны дотуур байранд байрлаж байгаа хүүхдүүдийн хоол хүнс, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой асуудлыг өмнөх засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж,Сангийн яамнаас өнөөдрөөс эрх шилжүүлж энэ асуудлыг шийдвэрлэнэ.
ЕБС-ийн нэгдүгээр улирлын хичээл арванхоёрдугаар сарын 18-нд, их, дээд сургуулийн амралт нэгдүгээр сарын 5-нд дуусах байсан.
Гэхдээ бид дараа долоо хоногийн УОК-ын хуралдаанд оруулж, эхний улирлын хичээлийг онлайн буюу теле хичээлээр явуулж дуусгаад, ЕБС-ийн хичээлийг 2021 оны хоёрдугаар сарын нэг, их, дээд сургуулийг 2020 оны хоёрдугаар сарын 15-наас амраахаар төлөвлөж байна.
Зарим их дээд сургуулийн дотуур байранд голомт байх магадлалтай гэж үзсэн учраас Эрүүл мэндийн яамтай хамтраад түргэвчилсэн оношлуураар оюутнуудыг шинжилгээнд хамруулаад эхэлчихсэн байна. Арванхоёрдугаар сарын нэгнээс хөл хорионы хугацаа дуусгавар болвол хөдөөний оюутнуудыг гэрт нь гаргах ажлыг тусгай горимоор зохион байгуулахаар бүх ажлаа төлөвлөж бэлтгэл хангаад байна"гэв.